Нэгэн антропологич Африкийн Банту овогт очоод хэдэн хүүхэд цуглуулж, хөгжилтэй тоглоом санал болгожээ. Тэрээр нэгэн модны дэргэд хүүхдүүдийн дуртай жимсээр дүүрэн сагс тавиад, хэн түрүүлж тэнд очсон нь бүх амтат жимсийг хожно гэж хэлэв. Антропологич “Анхаар, марш!” гэж хашхирснаа бүр гайхаж орхив. Хүүхдүүд өөр хоорондоо өрсөлдөхийн оронд бүр гар гараасаа хөтлөлцөн гүйж байх нь тэр. Тэд өнөөх модны дэргэд хамт очиж, жимснээс бүгд идэв гэнэ.

Антропологич “Та нар яагаад ингэж гүйсэн бэ? Нэгдүгээр байранд орсон нь бүх жимсээ авч болох байсан шүү дээ” гэхэд хүүхдүүд өөдөөс нь “Үбүнтү!” гэж хариулснаа “Бусад нь гунигтай байхад нэг нь яаж баярлах билээ?” гэж нэмж хэлэв гэнэ. Банту овгийн хэлээр ubuntu гэдэг нь “бид байгаа учраас би байгаа” гэсэн утга аж.
Хүмүүн бид энэ ертөнцөд ганцаараа биш, бусадтай хамт амьдардаг. Тиймдээ ч аливааг ганц өөртөө байлгахаас илүүтэй бусадтай хуваалцаж байж л жинхэнэ аз жаргал мэдэрдэг байна.