Хэл сонгоно уу.

Close

Бурхан сул дорой нэгэнд тусалдаг

Ну Хы Жин / Солонгос, Сөүл

2,105 үзэлт

“Би сайн хийж чадах болов уу?”

Сайн мэдээ тунхаглаж эхлэхээс өмнө надад үргэлж ийм бодол төрдөг байлаа. Би сайн хийхийг хүсэж байсан ч эхлэх зориг хүрэхгүйдээ маш их бачимдаж, Библиэ дэлгэв. Библийн нэг ишлэл сэтгэлд их хүрч билээ.

“«Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг мэдэж байсан. Төрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж, үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон чамайг томилсон» гэж хэлэхэд би —Аяа, Эзэн БУРХАН! Харагтун, би бага залуу тул хэрхэн ярихыг мэдэхгүй гэв. Харин ЭЗЭН, надад —«Би бага залуу» гэж бүү хэл. Учир нь чамайг илгээх газар бүрд минь чи явах болно. Чамд тушаах бүхнийг минь чи ярих болно. Тэднээс бүү ай. Чамайг чөлөөлөхөөр Би чамтай хамт байна гэж ЭЗЭН тунхаглаж байна. Тэгээд ЭЗЭН, мутраа сунган миний аманд хүргээд, ЭЗЭН надад —Үзэгтүн, Би үгсээ аманд чинь хийв.” Иеремиа 1:5-9

“Би бага залуу, сул дорой тул хэрхэн ярихаа мэдэхгүй” гэж өөрийн сул талыг шалтаг болгон суусан надад тэнгэр Эцэг, Эх минь “Хүчтэй байгаарай” гэж хэлэх шиг болов. Тэгээд би сайн мэдээний ажил хүний ​​чадвараар хийгддэг биш, харин Бурхан Өөрөө удирддаг гэдгийг дахин нэг ухаарлаа. Хүний араар л суух гэж хичээдэг байсан өнгөрсөн цаг мөчүүдээ одооноос дуусган, би өөрчлөгдөх болно оо.

“Надаар дамжуулан Бурхан Өөрөө ажиллах юм чинь!”