
Хүмүүс хайртай хүмүүстэйгээ амттай хоол идэж байхдаа онцгой баяр хөөр, аз жаргал мэдэрдэг. Гэхдээ тэр аз жаргалыг улам баяжуулах нэг арга бий. Идэж эхлэхээсээ өмнө “Идээд үз дээ”, “Нэг амс даа” гэж хэлээрэй.
Хайртай хүндээ эхэлж хоол амтлуулах гэж эелдгээр урих тэр мөчид бий болох сэтгэлийн жаргалыг хоол идээд цадах мэдрэмжтэй харьцуулшгүй юм.
Энэ сард гэрийнхэндээ эхлээд амтлуулбал ямар уу? Ямар ч хоол бал мэт амттай байх нь мэдээж!
- Зөвлөмж
- Гэрийнхнийхээ дуртай хоолыг хийж, эсвэл худалдаж авна.
- Хоолноосоо хэсэгхэнийг халбагадан авна.
- Тавгаа зөөлөн гулсуулж тэдэнд ойртуулна.
- Дээжилж амсуулах гэсэн хоолоо аманд нь шууд хийж өгнө.
- Дээрх аль нэг үйлдлийг хийнгээ “Идээд үз дээ”, “Нэг амс даа” гэж хэлнэ.
※ Жич: Хэрэв нөгөө хүн хүсэхгүй байвал ингэхээ болино.