Хэл сонгоно уу.

Close

Гэрийнхэндээ өхөөрдөм байдал бэлэглэ!

6,107 үзэлт

Булцгар нялх хүүхэд, сэгсгэр амьтад, өхөөрдөм бяцханууд. Жижигхэн, өхөөрдөм зүйлийг харахад бидний нүүрэнд аяндаа инээмсэглэл тодорно. Эгдүү хүрч өхөөрдмөөр санагдан, тэр байтугай бүр тоглоомоор хазаад авмаар болдог доо!

Хүмүүс ер нь өхөөрдөм зүйлд дуртай. Учир нь өхөөрдөм зүйл харах нь окситоцин, допамин хэмээх хайрын даавар, аз жаргалын даавар ялгаруулдаг аж. Сонирхолтой нь уурлаж стресстсэн, бухимдсан үед ч ингэдэг гэнэ!

Тэгвэл энэ сард гэрийнхэндээ өхөөрдөм бэлэг өгч яагаад болохгүй гэж? Дотоод сэтгэлээ нээж, эргэн тойрондоо аз жаргал түгээгээрэй!

Зөвлөмж
Гэрийнхнийхээ багын өхөөрдөм зургуудаа хамт үз.
Зөөлөн, өхөөрдөм өнгөөр ярь.
Нүдээ томруулж, өхөөрдөм нүүрний хувирал гарга.
Бүр өхөөрдөм болгохын тулд гараараа дохио зангаа хий (жишээ нь цэцгэн поз, туулайн чих, зүрхэн хэлбэр гэх мэт).
Хүүхэлдэйн киноны өхөөрдөм дүртэй бэлэг өг.
Өөрөө хөөрхөн зураг зурж бэлэглэ.

※ Бусдыг бодолцон, зөвхөн гэр дотроо л ийм аян өрнүүлээрэй.