Нулимс

6,302 үзэлт

Нулимс нь 98,5% ус, бага хэмжээний уураг, давс, эрдэс, липидээс бүрддэг байна.

Гурван төрлийн нулимс байдаг. Эхнийх нь нүд анивчихад хэдэн секунд тутамд ялгардаг “үндсэн нулимс” юм. Энэ нулимс нь нүдний алимыг чийгшүүлж, вирусын эсрэг халхавч болдог. Өдөрт дунджаар нэг грамм орчим нулимс ялгардаг байна. Хоёр дахь төрөл нь тоос шороо, хүчтэй салхи, хурц үнэр, утаа зэрэг бие махбодын цочролоос үүдэлтэй “рефлекс нулимс”. Ийм нулимс нь цочроох бодисыг шингэлэн угаах, нүдийг хамгаалах үүрэгтэй.

Сүүлчийнх нь баяр хөөр, уй гашуу, сэтгэл хөдлөл, талархал зэрэг сэтгэл санааны хүчин зүйлсээс үүдэлтэй “сэтгэлийн нулимс” юм. Өмнөх хоёр төрлөөс ялгаатай нь энэ нулимсыг тархи хянадаг аж. Хүчтэй сэтгэл хөдлөл нь тархины урд талын бор гадарга дээр химийн урвал үүсгэж, парасимпатик мэдрэлийн системийг идэвхжүүлж, нулимс бий болгоно. Тэдгээр нь биед хуримтлагдвал эрүүл мэндийн янз бүрийн асуудал үүсгэдэг “катехоламин” хэмээх стрессийн гормонуудыг ялгаруулж, улмаар сэтгэл оюун, бие махбодыг тогтворжуулж, эдгээхэд тусалдаг байна. Тиймээс зарим эмч нар ийм нулимсыг “Бурханаас заяасан хорт хавдрын эсрэг байгалийн хими эмчилгээ” гэж нэрлэдэг. Японд бүр хүмүүс хоорондоо ярьж хөөрөн, гунигтай кино үзэж, хамтдаа уйлдаг цуглаан хүртэл бий болоод байгаа аж.

Сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч, үгээр ч илэрхийлэх боломжгүй болох үед нулимс аяндаа урсдаг. Тийм болохоор л бусдын төлөө урссан нулимс ямар ч эрдэнийн чулуунаас илүү сайхан байдаг аж.