Хэл сонгоно уу.

Close

Халууныг даван туулах модод

3,562 үзэлт

Модны навчис зуны халуун наранд хатаж хагдарч, шатаад байдаггүй, харин ч цэцэглэн ургаж, хүн амьтныг сэрүүцүүлэх сүүдэртэй газар бий болгодог. Модод тийнхүү аагим халууныг ч үл ажран шинэхнээрээ ногоохон хэвээрээ байж чаддагийн нууц юу юм бол?

Ургамлын транспираци гэж нэрлэдэг процесст гол учир бий. Мод үндсээрээ дамжуулан ус чийг шингээн авч, их бие, иш мөчир, судлуудаараа дамжуулан навчиндаа чийг өгнө. Тэнд хүрсэн ус навчны доод талд байдаг жижиг сүвээр дамжин ууршина. Энэ үйл явц модны дотоод чийг, температурыг зохицуулахад тусалдаг төдийгүй эргэн тойрон дахь агаараа хөргөнө. Ус уур болж хувирах тусам ойр орчноосоо дулаан шингээж, модны доорх сүүдрийг сэрүүн болгодог байна. Зуны халуун өдөр нэг том мод гэхэд цаг тутамд 200 литр ус ууршуулж гадагшлуулах чадвартай.

Тийм их чийг гаргахын тулд модод өөртөө байнга ус чийг татан авч, улмаар навчис үргэлж чийгтэй, хатаж хагдрахгүй байдаг аж. Ийм маягаар мод халуунд бууж өгөлгүй, халуунаас зайлсхийхгүйгээр аагим халууныг өөрийнхөөрөө даван туулдаг байна.