
Нэгэн ядуу тариачин хүүгийндээ зочлоод гэртээ харих замдаа хүүгийнхээ өгсөн гурван зуун мөнгөн зоостой уутаа бүсэлхийгээрээ уячихаад явж байв. Тариачин уул гүвээ давж явтал нэгэн том хад тааралдав гэнэ. Тэрээр хэсэг суун амсхийж аваад аян замаа үргэлжлүүлэв. Тэгээд цааш алхаж явтал гэнэт бүсэлхий нь хөнгөхөн мэт, нэг юм дутуу мэт санагдтал ууттай зоосоо хадан дээр орхисон байх нь тэр. Тариачин ихэд сандран, эргэн очтол нэг өвгөн уутыг нь бариад зогсож байв. Өвгөн “Би авчихвал алдсан хүний сэтгэл өвдөнө. Харин би орхиод явчихвал өөр хүн авчих байх гэж хаширлаад хүлээж байлаа” хэмээн өгүүлэв. Бөөн баяр болсон тариачин гүнээ мэхийн талархаад цааш аян замдаа яаравчиллаа. Тэгтэл төд удалгүй хар үүл хуралдаж, ширүүн бороо орж эхлэв. Тариачин улаанаар эргэж үерлэсэн гол руу дөхөж очтол нэгэн залуу голд урсаж байх нь тэр. Ойр хавьд нь байсан хүмүүс яахаа мэдэхгүй тээнэгэлзэж байтал тариачин “Тэр залууг аварсан хүнд гурван зуун мөнгөн зоос өгье!” гэж хашхирав. Ингэж хашхирахыг сонссон бяр тэнхээтэй эрчүүд ус руу үсрэн орж, залууг аварч гаргав. Амьд гарсандаа талархсан залуу тариачинг гэртээ урив гэнэ. Гэвч тэднийд очтол зоостой уутыг нь хамгаалж байсан өнөөх өвгөн залуугийн аав байсанд тариачин бүр гайхаж балмагдав.
Гэвч тэднийд очтол зоостой уутыг нь хамгаалж байсан өнөөх өвгөн залуугийн аав байсанд тариачин бүр гайхаж балмагдав.