Амжилт гэж юу вэ?

6,566 үзэлт

“Байнга дандаа их инээх / Бас ухаантны хүндлэл хүлээх / Багачуудын хайрыг татах / Хуудуугүй шүүмжлэгчид магтуулах / Хуурамч нөхдийн урвалтыг тэвчих / Үзэсгэлэн гоод бишрэн баясах / Өрөөл бусдаас сайныг олж харах / Өөрийгөө бусдад хариу нэхэлгүй / Өглөг болгон зориулах / Чийрэг үрс, цэцэрлэг төгөл, / Чөлөөлөгдсөн нийгмийн нөхцөл / Энэ бүхнийг тоож ажралгүй / Энэхэн дэлхийг илүү сайхан болгох / Бахдал тэмүүллээр наадан тоглож / Баясан дуулж, хөгжин инээлдэх / Амьдралын тань ачаар бусдын амь / Амар тайван амьсгалсныг мэдрэх / Амжилт гэдэг ердөө энэ бүхэн юм.”

Америкийн нэр хүндтэй яруу найрагч, гүн ухаанч Ральф Уалдо Эмерсоны (Ralph Waldo Emerson) шүлэг ийм. Солонгосын алдарт бизнесмен энэ шүлгийг толилуулж, хөрөнгийнхөө талаас илүү хувийг хандивлахаар болсноо зарласан нь шуугиан тарьж байсан удаатай.

Амжилт ихэвчлэн ахисан статусаар хэмжигддэг ч аливаа баяр хөөрийг зөвхөн ганцаараа мэдрэх юу нь сайхан гэж? Бусдад санаа тавьж, бусдын аз жаргалын төлөө сэтгэл гарган баясах тэр л мэдрэмж жинхэнэ аз жаргал байдаг бололтой. Магадгүй тэр л аз жаргалыг жинхэнэ амжилт гэх биш үү.