Аз жаргалын шахуурга

188 үзэлт
Текст унших 3:29

Гар шахуурга ашиглахдаа илүү их ус олгойдон гаргахын тулд эхлээд жаахан ус гоожуулна. Энэ жаахан усыг илүү их үр нөлөө үзүүлдэг өчүүхэн үйлс үйлдэлтэй зүйрлэж болно.

Гэр бүлийн аз жаргал өөрөө аяндаа бий болдоггүй тул гэр бүлийн аз жаргалыг бялхаах ямар нэг зүйл хэрэгтэй. Аз жаргал бялхаах тухайд гэрийнхэндээ бага зэрэг анхаарал хандуулах, түрүүлж тусламжийн гараа сунгах, ганц дулаан үг хэлэх зэрэг нь эхлээд жаахан гоожуулдаг шахуургын устай адил юм.

Энэ сард аз жаргалын шахуургын усаа эхэлж гоожуулахыг хичээгээрэй. Аз жаргалаа огтхон ч зогсоохгүй урсгахын тулд тасралтгүй шахахаа бүү мартаарай!

Хэрэгжүүлэх арга
Хөгжилтэй мэндчилгээ: Гэр бүлийнхэнтэйгээ цовоо, хөгжилтэй дуу хоолойгоор мэндэл.
Хайрын илэрхийлэл: Хайраа үг болон үйлдлээрээ илэрхийл.
Дулаан инээмсэглэл: Гэрийнхэндээ инээмсэглэл тодруулж ханд.
Бодлоготой анхаарал халамж: Бусдыг тав тухтай, тайван байхад нь тусал.
Үнэнээсээ сонирхол хандуул: Жижиг зүйлд нь ч анхаарлаа хандуулж, бодлоготой асуулт асуу.
Ойлголцол: Өөрийгөө нөгөө хүнийхээ оронд тавьж үз.

Аз жаргалын шахуурга

3:29
0:00 3:29

Тоглуулах хурд

1x

Энэ дуу хоолой AI-аар үүсгэгдсэн. Зарим ялгаа байж болно.