Манай гэрийнхний нэг өдрийн хичээл

678 үзэлт
Текст унших 3:25

Хүн бүр өөрийн гэсэн авьяас чадвартай. Хэдэн настай ч байсан хамаагүй хүн бүрээс сурах юм байдаг шүү дээ. Суралцах юм нь заавал онцгой авьяас чадвар, ахисан түвшний ур чадвар байх албагүй. Дугуй унах, амттай гоймон хийх, угаасан юм эвхэх, машин техник ажиллуулах, цаасан дүрс хийх гээд өдөр тутмын жижиг үйл ажиллагаанд ч бага зэрэг чадвартай л бол бие биенээсээ сурах, нэг нэгэндээ заах аль нь ч үнэ цэнэтэй.

Энэ сард гэр бүлээрээ нэг өдрийн хичээл зохион байгуулаарай. Бие биенээсээ суралцаж, зааж сургаснаар танай гэр бүл хамтдаа өсөж хөгжөөд зогсохгүй хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа нандин дурсамж болон үлдэнэ!

Хэрэгжүүлэх арга
Бие биенээсээ юу сурмаар байгаагаа хоорондоо ярилцах.
Хичээлийн үеэр хичээл зааж буй нэгнээ “Багш” гэж дуудах.
Багшийн үүрэг гүйцэтгэж буй ам бүлийнхэндээ хүндэтгэлтэй хандах.
Багш нь сурагчдаа дутуу дулимаг хийсэн ч, алдаа гаргасан ч эелдгээр зааж чиглүүлэх.
Сурагчдаа сайн ажилласан үед нь өгөөмөр сэтгэлээр магтах.
Жинхэнэ хичээл орж байгаа мэт дүрдээ орж, хөгжилтэй байх.

Манай гэрийнхний нэг өдрийн хичээл

3:25
0:00 3:25

Тоглуулах хурд

1x

Энэ дуу хоолой AI-аар үүсгэгдсэн. Зарим ялгаа байж болно.