“Тэгт суурилсан сэтгэлгээ”

5,831 үзэлт

Түүх судлаач эрдэмтэн Арнольд Ж.Тойнби хэлэхдээ “Хэрэв та өөрт урьд өмнө тохиолдож байсан амжилттайгаа зууралдаад байвал бүтэлгүйтнэ” гэж хэлжээ. Дэлхийн нэрт футурист Алвин Тоффлер “Ирээдүйд амьд үлдэхийн тулд бид өнгөрсөн амжилтаа хамгийн аюултай зүйл гэж үзэх хэрэгтэй” хэмээн анхааруулсан байдаг. Нэг ёсондоо “Би өмнө нь иймэрхүү байдлаар хичээсэн чинь амжилт олсон”, “Энэ л хамгийн шилдэг нь”, “Минийх хамгийн сайн арга нь” гэх мэт үзэл бодлоо хаях ёстой гэсэн үг л дээ.

Мэдээж туршлага гэдэг бол үнэт хөрөнгө. Гэсэн хэдий ч өөрсдийн мэдлэг туршлагадаа сохроор итгэх юм бол тэрэндээ л тушигдчихаж мэдэх юм. Цаг хугацаа гэгч өнгөрсөнд үлддэггүй. Энэ ертөнц байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг.

Тэгэхлээр бидэнд хэрэгтэй зүйл бол “тэгт суурилсан сэтгэлгээ (Zero-Base Thinking)” гэгч юм. Энэ нь тогтсон хэвшмэл үзэл бодлоосоо салж, “хоосон цаасны онол дээр”, өөрөөр хэлбэл тэг төлөвт бодож сэтгэнэ гэсэн үг юм. “Миний буруу ч байж магадгүй юм байна”, “Надад мэдэхээсээ мэдэхгүй нь их шүү дээ”, “Хариултыг би өөрөөсөө биш гаднаас эрж олъё” гэх зэргээр нээлттэй сэтгэж бодох хэрэгтэй юм.

Бид юу ч зурагдаагүй цав цагаан цаасан дээр ямар л бол ямар зураг хүссэнээрээ зурж чадна. Үүн шиг доторх бодол санаагаа хоослох юм бол шинэ шинэ шилдэг санаа бидэнд төрөхгүй гэж үү.