Дүүгийн маань чанасан өндөг
Бианка Папапиетро, АНУ GA Атланта

Манай дүү жаахан байхдаа өндөг чанаж сурахыг хүсдэг байсан юм. Тиймээс ээж биднийг цуглуулаад, “Дүүгийнхээ чанасан өндгийг яаж ч муу байсан хамаагүй идээрэй” гэлээ.
Эхний удаад өндөгнүүдээ жаахан дутуу чанасан байв. Бидний хэн нь ч тэр өндгийг нь идэх дургүй байхад дүү ирснээ “Гоё байна уу?” гэж асуув. “Тийм байна, ёстой гоё байна” гэж ээж хэлэв.
Дүүг магтсаныхаа дараа ээж бидэн рүү “Өндөгнүүдийг нь идээрэй” гэсэн харцаар харав. Тиймээс бид идэхээс өөр аргагүй байлаа.
Дүү өндөг чанахыг дахин туршиж үзэхэд ээж маань дүүд чанаж болсон өндгийг яаж ялгадгийг эелдгээр тайлбарлав. Ээжийн энэ шинэ мэдээлэлд дүү маань өөртөө итгэлтэй болж, өндгөө хэт чаначихжээ. Тэрээр хийсэн хоолондоо сэтгэл нь хангалуун байгаа бололтой, гялс амссанаа биднийг идэг гээд ширээн дээр үлдээв. Бид хэд бүр хөшиж орхилоо.
“Энэ өндөгнүүдийг л битгий ид гээрэй дээ.”
Дор бүрнээ л ингэж гуйсан харцаар ээжээс гуйлаа. Ээж тэгтэл “Жаахан идчихээд, хурдхан хая” гэв. Дүүгээ хараад, сэтгэлээр уначих вий гэсэндээ бид үлдэгдлийг нь хогийн савтай нь хамт нуучихав.
Ээж маань дүүг олон талаар анхаарч үздэг байсан нь хоол хийх хүсэл болон өөртөө итгэх итгэл, чадварыг нь хэвээр нь байлгах гэсэндээ тэр аж. Бид бүгдээрээ ээжийнхээ үгэнд орж, гэр бүл маань бие биентэйгээ дэндүү дотно болсон юм даа. Дор бүрнээ бид өөр өөр хүн болж өссөн ч нэгэн гэр бүлийн хувиар юу ч болж байсан бие биеэ гэх салшгүй холбоогоор холбогддог билээ.