Тэвчээрээр олж авсан баяр хөөр

Шин Да Үн / Солонгос, Анян

5,937 үзэлт

Намайг тэнгэр Эцэг Эхийн ивээлээр АНУ-ын Филадельфид сайн мэдээ тунхаглаж байх үед нэг ийм явдал болж билээ. Би нэлээн удаан сайн мэдээ тунхагласан боловч ямар ч үр жимсгүй байсан тул “Би яагаад үр жимсгүй байгаа юм бол?” гэж бодоод санаа минь зовж байлаа. Тэгж байтал Алтунад хийсэн богино хугацааны тунхаглалаар дамжуулан ная гаруй настай Каролин эгч дүүг Бурхан надад үр жимс болгон зөвшөөрөв. Долоо хоног бүр ирж очихын 8 цаг явж, эгч дүү бид хоёр Амралтын өдөр, Алгасал баяр, Елохим Бурханы талаарх үнэнийг хоёр сарын турш хичээнгүйлэн судалж үзсэн юм.

Гэтэл нэг өдөр эгч дүүтэй холбоо барьж болохгүй болчихов. Маш санаа зовж, эгч дүү дээр эргэж очлоо. Юу болсон юм мэдэхгүй, эгч дүү нэг л хүйтэн өнгө аястай байв. Миний өгсөн үнэний номыг ч авалгүй татгалзав. Ширээн дээр нэг цаасан дээр “I went to the Church of God, 9 am-10 am (Би Бурханы сүм рүү өглөө 9-10 цагт явсан)” гэж бичсэн байв. Асуутал эгч дүү Амралтын өдөр сахих санаатай ганцаараа явж, Сионыг хайсан ч олж чадаагүйдээ сэтгэл нь шархалсан байжээ. Өндөр настай, тамир муутай байж Сионыг хайн бэдэрч гэж бодохоос л эгч дүүгээ өрөвдөж, уучлал эрмээр санагдав. Гэр сүм л гэж хэлсэн болохоос тодорхой хаяг зааж өгөөгүй миний буруу байлаа. Би эгч дүүгээс чин сэтгэлээсээ уучлал гуйгаад л байлаа. Тэгээд Бурханаас эгч дүүгийн сэтгэлийг тайвшруулж өгөхийг гуйн залбираад үнэний номоо өгөв.

Маргааш нь бид дахин уулзтал эгч дүү үүдээ цэлийтэл нээгээд, биднийг угтан авав. Биднийг хармагцаа эгч дүү уучлал гуйж гарлаа. “Нэг хэлэх юм байна. Өчигдрийн явдалд уучлалт гуймаар байна. Энэ номыг авахаас татгалзсанд уучлаарай. Энэ ном үнэхээр гайхалтай! Wonderful. Амьдралдаа уншиж байсан номноос хамгийн шилдэг ном. Нэг уншаад эхэлтэл зогсохын аргагүй байсан. Хэр их уншсанаа харуулъя” гэх нь тэр.

Хөөх! Үнэхээр сэтгэл хөдлөв. Ная хол гарсан настан маш даруугаар уучлал гуйж, Бурханы үгэнд ингэтлээ дурлана гэж байдаг аа. Тэнгэр Эцэг Эхдээ л чин сэтгэлээсээ талархсан даа. Тэр өдөр үнэний хичээл үзэж дуусгаад буцах гэтэл эгч дүү над руу толгойгоо бөхийлгөн, хүндэтгэлтэйгээр мэндлэв. Тэгээд болгоомжтой сайн яваарай гээд намайг харагдахгүй болтол гараа даллан зогссоор байсан юм.

Ийм үзэсгэлэнтэй үр жимс зөвшөөрч өгсөн Бурхандаа талархаж байна. Калорин эгч дүүгээр дамжуулан тунхаглалын баяр хөөр ба үр жимс гаргасан баяр баясгалан гэдгийг мэдэрч, хатаж байсан миний сүнс хүртэл сэргэсэн гээч. Эргээд бодохнээ ийм үзэсгэлэнтэй үр жимс гаргуулах гэсэндээ л цэвэршүүлэлтийн явцыг туулуулсан байх нь гэж бодохоор Бурхандаа бүр ч илүү талархсан даа.

Алтуна гэр сүм одоохондоо дөнгөж эхлэх шатандаа байгаа болохоор гэр бүлүүд маань хол байдаг өөр Сионд мөргөл тэмдэглэж байгаа. Алтуна дүүрэгт ч гэсэн Сион байгуулагдаж, өөр олон сүнс Елохим Бурханы энгэрт тэврүүлэхийг залбиран гуйж байна. Алдагдсан хонь олох ажилд улам илүү хичээж, тэнгэр Эцэг Эхдээ баяр баясгалан өргөхийг хүсэж байна. Тэнгэр Эхдээ талархаж байна. Хайртай шүү.