Хэрээний овогт багтдаг шувууд буюу хэрээ, цэнхэр цанцаахай, алтан гургалдай, алаг шаазгай зэрэг нь бүх шувуунаас хамгийн ухаантай нь юм. Үнэндээ шаазгай, хэрээ зэрэг зарим шувууд эзлэхүүний тухай ойлголтыг мэдэрдэг төдийгүй цаг хугацааны урсгалыг мэдэж, толинд туссан өөрийнхөө дүрийг таньдаг байна. Тэр ч бүү хэл тэд чөлөөт цагаа өнгөрүүлж, өөрийн гэсэн соёл, өөрийн гэсэн өвөрмөц хэлтэй байдаг байна. Ялангуяа Шинэ Каледоны хэрээнүүд төмөр утас мурийлгаж байгаад, түүгээрээ лонхон дахь идэх юмыг гаргаж идэж чаддаг гэнэ. Зэрлэг амьтдын дунд хамгийн ухаалаг гэгддэг шимпанзе хүртэл энэ шувуудын хийдэг шиг дэгээ хийж чаддаггүй юм байна.
Германы Макс Планкийн хүрээлэнгийн зүгээс хэрээний овгийн 127 төрлийн шувууг хамруулан олон мянган жигүүртэн шувуудын үр төлөө өсгөн бойжуулах хугацаа болон танин мэдэхүйн чадварын харилцан хамааралд дүн шинжилгээ хийжээ. Уг судалгааныхаа дүнд тэд хэрээний овгийн шувууд танин мэдэхүйн чадварт аав ээж хэрээнийх нь асаргаа халамж ихээхэн нөлөөлдөг болохыг тогтоожээ. Хэрээний овгийн шувуудын ангаахай бойжиж гүйцсэнийхээ дараа дунджаар 29 хоног үүрэндээ байдаг нь бусад шувуунаас дунджаар 16 хоногоор илүү байдаг аж. Хэрээний овгийн шувууд үүрнээсээ явсан ч гэсэн аав ээжтэйгээ ойр амьдарч, үйл хөдлөлийг нь ажиглан, дасгал сургуулилт хийх зэргээр 4 жил хүртэл хугацаанд суралцдаг байна. Энэ нь бусад шувуутай харьцуулбал 10 дахин урт хугацаа юм.
Хүн түмэн зүйлийн бүтээлийн эзэн хэдий ч халуун дулаан хайр халамж л хүүхдийнх нь сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал, төлөвшилд ихээхэн нөлөө үзүүлдгийг хэн хүнгүй мэддэг. Сүнсээр ч мөн тийм байдаг. Бурхан хүүхдүүдээ цаг үргэлж анхаарч халамжилдаг. Хүүхдүүд нь тэнгэрийн орныг ойлгож, тэнгэр элчийн ертөнцийн зүй тогтлыг ухааран, тэнгэрийн хаанчлалд орох зохистой итгэлтэй болж өсөн бойжиход тусалж байдаг. Тэнгэр Эцэг Эхийн биднийг гэсэн чин сэтгэлийн хайр халамж л сул дорой биднийг тэнгэрийн хаанчлалын иргэн болгон өсгөх нууц юм.
“Учир нь бүх хүнд аврал авчрагч Бурханы нигүүлсэл үзэгдэж, сүсэг бишрэлгүйг болон ертөнцийн шуналыг үгүйсгэхийг, мөн эдүгээ үед биеэ цэнэдэг ба сүсэг бишрэлтэй амьдрахыг бидэнд сургадаг. Ингэхдээ бид аугаа Бурхан ба Аврагч Есүс Христийнхээ ерөөлт найдвар хийгээд цог жавхлант илэрхийллийг хүлээдэг. … биднийг алив ёс бус явдлаас золин, сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмнийг Өөртөө цэвэршүүлэхийн тулд юм.” Тит 2:11-14