Саул христчүүдийг барих гэж Дамаскт хүрч байтал гэнэт тэнгэрээс гэрэл гарч тэр дундаас Есүсийн дуу сонсогддог. Үүнээс болж нүд нь сохорсон тэрээр юу ч идэж, уулгүй гурван өдөр Дамаскт байлаа.
Тэр үед Есүс Дамаскт байсан дагалдагч Ананиагийн үзэгдэлд гарч ирэн айлдсан нь:
“Бос, “Шулуун” хэмээх гудамж дахь Иудагийн гэрт очиж Тарсын Саул гэгчийг асуу. Үзэгтүн. Тэрээр яг одоо залбирч, Ананиа гэгч эр орж ирээд, өөрийг нь дахин хараатай болгохын тулд гараа өөр дээр нь тавихыг үзэгдэлд харж байна” гэв.
Гэвч Ананиа хариуд нь:
“Би түүний тухай Иерусалим дахь Таны ариун хүмүүст тэр хичнээн их хор хүргэснийг олноос сонссон. Тэгээд тэр энд нэрийг тань дуудсан бүхнийг хүлэх эрх мэдлийг ахлах тахилч нараас авсан юм” гэв.
Харин Есүсийн хүсэл хувирсангүй.
“Яв, учир нь тэр бол харийнхан, хаад болон Израилийн хөвгүүдийн өмнө нэрийг минь авч явахаар Надад сонгогдсон сав.”
Ананиа явж Иудагийн гэрт очин Саултай уулзаж түүн дээр гараа тавив.
“Саул дүү минь, ирэх замд чинь чамд үзэгдсэн Эзэн Есүс чамайг хараатай болгож, Ариун Сүнсээр дүүргэхийн тулд намайг илгээв” гэлээ.
Тэр даруй түүний нүднээс хайрс мэт зүйл унаж, дахин хараатай болон босож, баптисм хүртээд шинэ хүнээр дахин төрлөө.
“Элч нарын элч” гэгддэг Паул. Шүтлэгээ христийн шашнаар өөрчлөхөөс өмнө тэрээр Саул гэдэг нэртэй, иудеизмд хэт итгэдэг хүн байж. Тэрээр христчүүдийг сүрдүүлдэг харгис хүн гэдгээрээ зартай байв. Харин ийм л Паулыг Бурхан Өөрийнхөө сав болгон сонгож, Ананиаг түүн рүү илгээн хараа оруулжээ.
Энэ дэлхийд жинхэнэ Бурхантай уулзахыг хүсэн чин сэтгэлээсээ залбирдаг хүмүүс бий. Бурхан биднийг тэдэн рүү илгээн сүнслэг нүдийг нь нээлгэж, тэднээр Бурханы ариун нэрийг олон үндэстэнд тунхаглуулна. Бурханы хүслийг дагаад шинэ гэрээний сайн мэдээг тунхаглах бүрд Ариун Сүнсний үеийн, яг л элч Паул шиг хэдийнээ бэлтгэгдчихсэн Бурханы үйлчлэгчид хүлээж байх болно.