Шуналаа хаяад…

7,628 үзэлт

“Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ. … Өөрийнх нь буй болгосон бүгд нэн сайн болсныг Бурхан харлаа. …” Эхл 1:27-31

Бурханыг харахад хүн нэн сайхан бүтээл нь болжээ. Хүний төрөлх сэтгэл (Анх бүтээх үед тээж байсан, хувирч өөрчлөгдөөгүй сэтгэл) нь хиргүй тунгалаг, зөвт байсан нь илэрхий харагдаж байна.

Шунал (хэрээс хэтэрсэн их зүйл хүсэж сувдаглах) гэгчид эзэмдэгдсэнээс болж хүмүүний цэвэр ариун байсан төрөлх чанар сэвтсэн ажээ. Бурханд сайхнаар харагдаж байсан хүмүүний тэр төрх нь сэтгэл дотор шунал хичнээн том орон зай эзэгнэнэ төдий чинээ бараантан сааралтах аж.

Бие биеэ хайрла. Бүх зүйлд таларх. Сэтгэл хангалуун бай. …

Бурханы сургаал биднийг төрөлх тэр л сайхан сэтгэл рүү маань чангааж байдаг хөтөч, зүг чиг заагч луужин болж байдаг юм. Бурханы үг сургаалыг нэгд нэггүй дагаж байж л Бурхан анх бидэнд хайрласан тэрхүү сайн сайхан мөс чанар маань сэргэх юм.

Шуналаа хаяад, төрөлх сэтгэл рүүгээ буцацгаая. Тэнгэрийн мэргэн ухаанаар бялхаж, төгс төгөлдөр, сүр жавхланг эцэс төгсгөлгүй эдэлж байсан үндсэн тэр л төрхөндөө эргэн очицгооё.