Талбайд нууцалсан эрдэнэс

7,274 үзэлт

АНУ-ын нэгэн цэцэрлэг. Байгалийн өнгө үзэмж нь төдийлөн гоц гойд биш, сэрүүцэх модны сүүдэр ч бараг олж харагдахааргүй, эзгүй хоосон гэмээр эл газар хүмүүс 10 доллараар (35000 орчим төгрөг) тасалбар авч ордог атлаа жилийн жилд 50 мянга орчим хүн эндхийг зорин ирдэг аж. Хаалгаар нь орсон зочид ганц ч дургүйцэх үг унагалгүй, орсон цагаасаа л бөхийж тонгойн газар шагайн алхана. Бүгчим халуун өдөр ч хөлсөө дуслуулан байж цэцэрлэгийн шороог ухаж гарна. Арканзас мужийн “Грэйтер ов Даймондс Стейт Парк (Crater of Diamonds State Park)”-т харж болох дүр зураг ердөө энэ. Эндээс хэн ч алмааз эрдэнэ олж болно.

Анх 1906 онд нэгэн тариачин алмааз олж илрүүлснээс хойш энэ хавиас 70 мянга гаруй алмааз эрдэнэ олдоод байгаа аж. Үнэхээр л “үнэт эрдэнэсийн талбай” гэж хэлж болохоор. Талбайгаас эрдэнэ илрүүлсэн азтангууд бүгд л хүмүүсийн атаархлыг төрүүлнэ.

“Тэнгэрийн хаанчлал нь талбайд нуусан эрдэнэ адил юм. Түүнийг хүн олоод нууж, баярласандаа явж, өөрт байгаа бүхнээ зараад, тэрхүү талбайг худалдан авна.” Мат 13:444

Туйлын үнэ цэнэтэй эрдэнэсийг газраас олох үеийн тэр баяр хөөр, мэдрэмжийг яахан үгээр илэрхийлж чадах билээ. Бурханаас тэнгэрийн хаанчлалын өвийг өвлөн авсан бидний зүрх сэтгэл ч бас үүнтэй адилхан юм. Энэ ертөнцөд нууцлагдаж байсан эрдэнэс буюу тэнгэрийн хаанчлалыг хүлээн авсан бидэнд тэнгэрийн тэнгэр элч нар ч атаархдаг юм шүү (1Пет 1:12).

Тиймд үргэлж баяртай байцгаая. Ертөнцийн юутай ч харьцуулах аргагүй үнэт эрдэнийг өөр хэн нэгэнд биш, ганцхан надад өгсөн Бурхандаа талархан баяртай байцгаая.