Хязгаар

6,329 үзэлт

1900-аад оны үед хүндийн өргөлтийн төрөлд 500 фунт (ойролцоогоор 270кг) жинг хүний өргөж дийлэх дээд хязгаар гэж үздэг байв.

Оросын домогт хүндийн өргөлтийн тамирчин Василий Алексеев ч мөн 500 фунтын штанг өргөх гэж оролдсон боловч бүтэлгүйтэж байжээ. Тэрээр 499 фунт өргөн, амжилт гаргаж байв.

1970 онд АНУ-ын Охайо мужид Хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болжээ.

Алексеев 500 фунтын жинтэй штангаас татгалзаж, дасгалжуулагчийнхаа 499 фунт гэж хэлсэн штангийг түүртэлгүй өргөчихөв.

Удалгүй түүний өргөсөн жинг зарлав.

501.5 фунт!

Түүнээс хойш 500 фунтаас дээш өргөх чадвартай хүндийн өргөлтийн олон тамирчин гарч ирсэн гэдэг.