
“Хэн ч хараагүй байхад зөвийг үйлддэг хүн.”
“Нас, зэрэг зиндаа, арьс өнгө, мэдлэг боловсрол, хөрөнгө чинээ харгалзахгүйгээр хүн бүрд хүндэтгэлтэй хандаж, “Баярлалаа”, “Уучлаарай” гэдэг үгийг санаж хэрэглэдэг хүн.”
“Дэлхий зөвхөн өөрийг нь л тойрон эргэдэггүй гэдгийг мэддэг хүн.”
“Машинаа зогсоолд байрлуулахдаа бусдын машин орж гарна гэдгийг бодолцон, зайгаа шахаж тавьдаг хүн.”
“Өөрөөсөө илүү бусдын эрүүл мэнд, ая тухыг бодолцож байж шийдвэрээ гаргадаг хүн.”
“Танихгүй хүмүүст хариу үйлдэл үзүүлэхдээ ч өрөвч зөөлөн хандаж, хайр энэрэл үзүүлдэг хүн.”
“Энэ хорвоог орхин одох хүртлээ зөвхөн сайн сайхан үйл хэргийн төлөө зүтгэдэг хүн.”
“Бусдыг босгон байгуулах нь бусдыг буруутгахаас илүү үр дүнтэй гэдгийг мэддэг хүн.”
“Ядаж муу хүн болохгүй юмсан гэж хичээдэг хүн.”
АНУ-ын Хаф Пост (Huff Post) гэх мэдээний нэгэн сайтаас уншигчдын дунд “Сайн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?” гэсэн санал асуулга явуулахад дээрх хариултуудыг өгчээ. Нэг үгээр дүгнэж хэлэхэд сайн хүн гэдэг нь бусдад анхаарал тавьдаг хүмүүс юм.