Мөргөлийн дэс дараа

Аливаа ёслол дэс дараалалтай байдаг. Бидний Бурханд өргөдөг мөргөлд ч дэс дараалал гэж бий. Мөргөлийн дэс дарааллын хувьд сүмийн онцлог байдлыг харгалзан яг адилхан дүрэм журам тогтоох боломжгүй ч ерөнхийдөө дараах дэс дарааллаар явагддаг. 1. Чимээгүй залбирал Нүдээ анин сэтгэлээ цэгцлээд, Бурханд тэмүүлнэ (Дуу 143:5). Энэ үед дуу авиа гаргадаггүй. 2. Магтаалын дуу Бурханы ивээлд талархаж, яруу алдар өргөх дуу (Илч 5:13). Энэ үед итгэгчид босож магтаал өргөнө. 3. Залбирах Бурханд талархал, яруу алдар өргөх, нүглээ хүлээн зөвшөөрөх, хүслээ айлтгах гэсэн дэс дараатай залбирдаг. Энэ залбирлыг ихэвчлэн номлогч өргөнө (Энэ үед босож залбирна). Залбирлын дараа суудалдаа сууцгаана. 4. Магтаал Амралтын өдрийн мөргөлд амралтын сэдэвтэй дуу, баярын мөргөлд баярын сэдэвтэй дуу, бусад тусгай мөргөлд тухайн мөргөлийн онцлог сэдэвт тохирсон магтаалын дуугаар…

Амралтын өдрийг яаж угтах ёстой вэ?

Бурханы өгөх ерөөлийг хальж бялхтал авахын тулд Амралтын өдөрт хэрхэн бэлдэх ёстойг мэдэж авцгаая. 1-рт, Амралтын өдрийн өмнөх өдөр бол бэлтгэлийн өдөр Амралтын өдрийн өмнөх өдрийг бэлтгэлийн өдөр гэдэг. Хувийн ажлаа аль болох нэг өдрийн өмнө буюу бэлтгэлийн өдөрт цэгцэлж дуусгах нь зүйтэй. Учир нь махан биеийн алив ажлаас болж сүнсээрээ, үнэнээр Амралтын өдрийг сахихад саад гарч болохгүй юм. Бурхан бол сүнс, Түүнд мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр мөргөх ёстой гэж айлдлаа. Иох 4:24 2-рт, мөргөлийн цагийг чанд сахих ёстой Амралтын өдрийн мөргөлийн цаг бол бүх сансар огторгуйг захирдаг Бурхантай уулзах цаг юм. Нэг жижиг улсын ерөнхийлөгчтэй уулзах боломж гарлаа гэхэд хүмүүс тогтоосон цагаас 1 цагийн өмнө, бүр дор хаяж 20, 30 минутын өмнө заасан газарт түрүүлж ирээд хүлээдэг. Тэгэхэд хаадын…

Мөргөлийн тухай

Мөргөл гэдэг нь мөнхөд үхэхээс өөр аргагүй бидэнд мөнх амь, ерөөл, аврал соёрхож, гэм нүглийг маань үнэгүйгээр уучлан, биднийг тэнгэрийн хаанчлал өөд хөтөлж буй Бурханы эрхэм дээд хайранд талархаж, залбирал, магтаалаар яруу алдар өргөн, өөрийгөө даруу болгож, Бурханд хүндэтгэл илэрхийлэх ёслол юм. Тэгвэл бид хэзээ мөргөл тэмдэглэх ёстой вэ? Мөргөл тэмдэглэх өдрүүдийн тухай доор сийрүүлье. 1. Амралтын өдөр мөргөл тэмдэглэх ёстой Амралтын өдөр бол Бүтээгч Эзэний хүч чадлыг дурсах өдөр юм. Энэ өдрийг сахиснаар тэнгэр газар түмэн зүйлсийн бүтээгч нь Бурхан гэдгийг дахин батлах төдийгүй Бурханы өмнө гайхамшигт хүч чадлыг нь магтан, ариунаар мөргөл тэмдэглэхэд Бурханы бидэнд бэлдсэн Амралтын өдрийн бялхам ерөөлийг авна. “Тэнгэр газар болон түүний түг түмнийг ийнхүү гүйцээв. Долоо дахь өдөр гэхэд Бурхан хийж байсан ажилаа гүйцээгээд,…

Мөргөлийн зорилго

Бид тэнгэрт нүгэл үйлдсэн нүгэлтнүүд юм. Аврал соёрхсон Бурхандаа мөргөх зорилго нь юу вэ? Нэгдүгээрт, мөргөлөөр Бурхан ба бидний хоорондох харилцаа батлагдана Бидний мөргөж үйлчлэх оршихуй бол Бурхан юм. Бурхан бол тэнгэр газрыг бүтээн, хүмүүст амь ба амин амьсгал өгч, нүгэлтэн биднийг авран, үнэний сургаалаараа тэнгэрийн хаанчлалыг амласан Нэгэн юм. Бүхнийг бүтээгч Бурханд юу дутагдлаа гэж биднийг Өөртөө мөргөн үйлчил гэсэн байх вэ? Бурханд мөргөн үйлчилдэг хүмүүст тэнгэрийн хаанчлалын иргэн болох, Бурханы хүүхэд болох эрх олгон, эцэстээ ерөөл өгөх гэж Бурхан хүссэндээ тэр. Мөргөлөөр Бурхан болон бидний хооронд Эцэг Эх ба үр хүүхдийн, Хаан ба ард түмний, Бүтээгч Эзэн ба бүтээлийн холбоотой гэдгийг дахин дахин ухааруулж, хоорондын харилцааг маань бүр илүү зузаатгадаг. Тиймээс бидний үйлчилдэг Бурхан хэн бэ гэдгийг мөргөлөөр…