-
bible-word-mnfaith-life-mn
- Хоёрдугаар Христ
- Эх Бурхан
- Елохим Бурхан
- Алгасал баяр
- Амралтын өдөр
- Сүнс
- Баптисм
- Толгойны алчуур
- 3 удаагийн 7 баяр
- Ариун Гуравын сэнтий нэг
- Бурханы сүм
- Загалмай
- Ням гараг
- Тэрс үзэл
- Сион
- Библи
- Сайн мэдээ
- Нүглийн уучлал
- Тэнгэрийн хаанчлал
- Мосегийн хууль ба Христийн хууль
- Сүүлчийн шүүлт
Хоёрдугаар Христ
Хоёрдугаар Есүс шинэ гэрээг сэргээсэн нь
Хоёрдугаар Христ | Есүс яагаад махбодоор дахин ирэх вэ?
Бурхан яагаад махан бие өмсөж ирсэн бэ?
Өнөө үед бид ариун Христийн зургийг харахад Түүний төрх гайхалтай дүрслэгдсэн байдаг. Тэгтэл 2000 жилийн өмнө Есүсийг хүмүүс юу гэж бодож байсан бэ? Тэд Есүсийн байгуулсан сүмийг мөн юу гэж боддог байсан бэ? Есүсийн тараасан тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг тэд хэрхэн хүлээн авсан бэ? Эдгээр зүйлийг мэдэхгүйгээр бид Христийг мэднэ гэж үнэхээр хэлэх боломжгүй. Христ Бурханы мөн чанараар оршиж байсан бөгөөд (Фил 2:5 ) Хөвгүүн болж төрөхийн өмнө хүчит Эцэг Бурхан байсан юм (Иса 9:6). Харин иудейчүүд Есүсийг “Би болон Эцэг нэг юм” хэмээхэд нь чулуу шидэн алахыг оролдож байсан. Мосегийн хуулиар Бурханыг доромжилсон хүн цаазлагдах ёстой байсан юм. Есүс ийн хэлснээрээ Бурханыг доромжлон гэмт хэрэг үйлдсэн хэмээн тэд бодоцгоож байв. Тэнгэрийн Бурхан энэ газар ирээд, Өөрийгөө танилцуулсан байтал Бурханд…
Есүс энэ газарт дахин ирэхдээ үүлэн дунд залран ирнэ гэсэн байдаг. Мөн гал дотор ирнэ гэсэн зөгнөл ч бий. Тэгвэл үүлэн дунд заларч ирэхдээ л шууд галаар шүүчих хэрэг үү?
2000 жилийн өмнө Аврагч болж ирсэн Есүс дахин энэ газарт ирвэл тэр өдөр нь сүүлчийн шүүлтийн өдөр байж таараа гэж христчүүдийн олонх нь боддог. Есүс тэнгэрийн үүлэн дунд залран ирэх даруйдаа галаар шүүж, харин аврагдах ариун хүмүүс тэнгэрийн хаанчлалд орно гэж тэд төсөөлцгөөнө. Гэвч Библийн сургаалд тэс өөрөөр заадаг. Үүлэн дунд залран ирэх Есүс ба гал дотор ирэх Есүс Үүлэн дунд болон гал дотор залран ирэх Есүс дүр төрхийн хувьд ялгаатай байгаачлан ирэх цаг, ирэх зорилго нь ч мөн өөр өөр. "Тэгээд Хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овог гашуудан уйлж, Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар залрахыг харна. Тэр тэнгэрэлч нараа их бүрээн дуугаар илгээхэд тэд сонгогдогсдыг нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл…
Ан Сан Хун Христ ирсэн нь
2000 жилийн өмнө Есүс хүн төрөлхтнийг аврахаар энэ дэлхийд мэндэлсэн. Тэрээр 30 насандаа баптисм хүртэж, сайн мэдээний гурван жил хагасын амьдралдаа шинэ гэрээний сайн мэдээ тунхагласан билээ. Улмаар үүргээ дуусгаад тэнгэр өөд одсон юм. Христ тэнгэрт одохдоо энэ дэлхийд дахин буцаж ирнэ гэдгээ зөгнөсөн байдаг (Үйл 1:6-11). Энэ зөгнөлийн дагуу Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурхан энэ дэлхийд ирсэн юм. Бурхан яагаад ирснийг Библиэр олж мэдэцгээе. Үнэн халхлагдсан харанхуй ертөнц Есүсийг тэнгэрт одсоны дараа энэ дэлхийд олон юм өөрчлөгдсөн байдаг. Дайсан диавол Бурхан энэ дэлхий дээр байхгүй юм чинь Бурханы хүүхдүүдийг амархан захирна гэж бодоод Бурханы цаг үе ба хуульд өөрчлөлт оруулж эхэлсэн. Элч нарын үеийн сүүлчээр анхны сүмийн үнэн нэг нэгээрээ өөрчлөгдөж эхэллээ. Улмаар сүм анхны хайраа орхин, тав…
Аароны хэргэм ба Мелхизедекийн хэргэм
Библид хоёр янзын тахилчийн үүрэг (хэргэм) гардаг ба эдгээр нь Аароны хэргэм болон Мелхизедекийн хэргэм юм. 1. Аароны хэргэм Аароны хэргэм гэж хуучин гэрээний тахил өргөх зарлиг хуулийн дагуу гүйцэтгэдэг тахилчийн үүргийг хэлдэг. Аарон леви овгийн хүн байсан болохоор Аароны хэргэмийг “Левийнхний тахилчийн үүрэг (Левийнхний хэргэм)” гэж нэрлэдэг. Итгэлийн өвөг Абрахам Исаакийн эцэг, Исаак Иаковын эцэг. Иаков арван хоёр хүүтэй байсан бөгөөд эхнэр Леагаас төрсөн Леви нь Иаковын гурав дахь хүү байсан юм. Иаковын хүү Иосеф Египетийн бүх газар нутгийн захирагч болсны дараа Иаковын гэр бүл Египет рүү нүүдэг. Тэндээ 430 жил суурьшаад эцэст нь Египетийн нутгаас гарсан байна. Иаковын сая сая үр удам Мосе удирдагчийг даган Канаан нутгийг зорин хөдөлсөн юм. Улаан тэнгисийг гатлан цөл рүү орсон израиль ард…
Библид Есүсийг Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн тахилч гэдэг. Энэ нь ямар утгатай вэ?
Хэргэм гэдгийн утга “Мелхизедекийн хэргэм” гэдгээс хэргэм гэх үг нь тахилчийн үүрэг гүйцэтгэх хэргэм юм. Газрын ариун газарт олон тахилч ээлжээр ижил тахилчийн алба үүрэг гүйцэтгэж байжээ. “Захариа бүлгийнхээ ээлж ёсоор Бурханы өмнө тахилчийн албыг гүйцэтгэж байх зуур ийм явдал тохиожээ.” Лук 1:8 Аароны хэргэм ба Мелхизедекийн хэргэм Библид Аароны хэргэм ба Мелхизедекийн хэргэм гэсэн хоёр тахилчийн хэргэм байсан юм. Хуучин гэрээний үед Мосегийн хууль тогтсоны дараа Мосегийн ах Аарон анхны тэргүүн тахилч болсон юм. Аароны хэргэм нь хуучин гэрээний үед хонь, үхэр зэрэг амьтдын цусаар тахил өргөдөг тахилчийн үүргийг бэлгэддэг байна. Мелхизедек нь Мосегийн хууль гарахаас нэлээн өмнө Абрахамыг талх, дарсаар ерөөсөн Бурханы тахилч байсан төдийгүй шинэ гэрээний үед Алгасал баярын талх, дарсаар нүглийн уучлалын ерөөл өгөх Христийг бэлгэддэг.…
Нууцалсан манна ба Ан Сан Хун Христ
Бурханы нууц болох Христийг ухаарах нь хамгийн чухал гэж Библи зааж өгч байна (Кол 1:26-27, 2:1-3). 2000 жилийн өмнө Есүс тэнгэрээс буулгасан амийн хоол маннагаар дамжуулж Христ гэдгээ Өөрийн биеэр ухааруулсан. Есүсийн үгийг сонссон ихэнх хүн итгээгүй, улмаар Түүнийг орхиж явсан юм. Гэвч Петр, Иохан, Иаков зэрэг шавь нар Есүс бол мөнх амийн үгийг өгдөг Христ мөн гэдгийг ухаарч, эцэс хүртэл дагасан. Ухаарсан тэдэнд Есүс шинэ гэрээний Алгасал баяраар тэнгэрийн манна соёрхсон. Өнөөгийн Ариун Сүнсний үе ч мөн ялгаагүй. Христ бол маннаны бодит гэдгийг ухаардаг хүмүүст л Бурхан “нууцалсан манна” соёрхдог билээ. Библийн сургаалыг судалж, энэ үед бидэнд мөнх амийн хоол өгөх Христийг баттай ухаарч, дэлхий дахинд тунхаглахыг итгэгчдээсээ хүсье. Тэнгэрийн хаанчлал руу явах зам Аяллаар явах гэж байгаа хүн…
Үүл ба махан бие
Хуучин гэрээний Библид Христийн ирэлтийн талаарх олон зөгнөл байдаг. Харин Христ нууцаар ирэх тул тэр үеийн шашны удирдагчдын хувьд Христ болох Есүсийг хүлээн авна гэдэг нэн бэрх байлаа. Тиймээс Иохан элч “Есүс Христ махбодоор ирснийг хүлээн зөвшөөрөгч сүнс бүр Бурханаас бөгөөд Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр Бурханаас бус. Энэ бол антихристийнх” хэмээн бичсэн байдаг (1Иох 4:2-3).Тухайн цаг үед Христийг махан биеэр ирсэн гэдэгт итгэх нь тийм хэцүү байсныг энэ ишлэл харуулж байна. Тиймээс анхны сүмийн итгэгчдэд байсан гол үзэл санааны нэг нь Христ махан биеэр ирсэн явдал байв. Тэдгээрээс Даниел эш үзүүлэгчийн үүлсээр ирэх тухай зөгнөлийг Библид хэрхэн тайлбарладгийг, мөн анхны сүмийн итгэгчид уг зөгнөлийг хэрхэн ойлгож хүлээн авсныг судалж үзье. “Би шөнийн үзэгдлийг харсаар байв. Харагтун, Хүний Хүү шиг…