Сүнсний талаарх элч нарын үзэл ойлголт

“Хүн үхвэл яадаг бол?, Хүнд үнэхээр сүнс байдаг уу?, Үхээд хаачдаг юм бол?” гээд олон хүн энэ талаар сонирхож ирсэн ч энэ асуудлын гогцоог тайлж чадаагүй. Үй олон хүн өөрийн оршин тогтнож байгаагийн утга учрыг судалсан хэдий ч хариултыг нь хэн ч олоогүй. Өөрийгөө хэн бүтээснийг ч ухаарахгүй, зөвхөн мэдэх гэсэн хүсэлдээ хөтлөгдөн янз бүрийн үзэл санаа, гүн ухааныг тэд бий болгосон. Харин Христийн заасан сүнсний тухай мэдлэг нь хүн төрөлхтөнд өөрсдийг нь хэн болохыг ойлгуулж, тэдний үнэ цэнэ болон амьдралын зорилгыг тодорхой таниулдаг юм. 1. Хүн бүтээх явцад хэдийн байсан сүнс “Тэгэхэд ЭЗЭН Бурхан газрын шорооноос хүнийг урлаад, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд биет болжээ.” Эхл 2:7 Дээрх ишлэлийн “амьд биет” гэдэг үг нь “амьд сүнс”,…

Бүх шашныхан үхсэний дараах амьдралын тал дээр өөр өөр үзэл ойлголттой байдаг. Тэгвэл Библид энэ талаар юу гэж хэлдэг юм бол?

Хүмүүс үхсэний дараах амьдралын талаар урт удаан хугацаанд мэдэхийг хүсдэг байсан ч энэ талаар тодорхой мэдэх боломж байгаагүй. Тиймээс л тэд үхсэний дараах ертөнцийн тухайд өөр өөрсдийнхөөрөө төсөөлж, тоо томшгүй олон шашныг бий болгосон хэрэг. Күнзийн сургаалд хүн нас барвал сүнс нь түр зуур оршиж байгаад улмаар мөхдөг гэж үздэг. Буддын шашныхан хүн үхсэний дараа зургаан төрлийн ертөнцөд дахин төрлөө олно гэцгээдэг. Харин лалын шашинтнууд христийн шашныхыг дуурайж тэнгэрийн орон ба там байдаг гэж үздэг. Гэвч тэдний энэ мэт ойлголт ердөө таамаглал төдий. Өөрсдийн үзэл бодлыг батлах ямар ч баримт нотолгоо тэдэнд байдаггүй. Тэгвэл Библи бидэнд хэрхэн зааж өгдөг юм бол? Бурхан үй олон зөгнөл, тэдгээрийн биелэлтээр Библи нь үнэн гэдгийг маш тодорхой гэрчилсэн бөгөөд Өөрийн гэрчлэлийн суурин дээр тулгуурлан…

Сүнс үнэхээр оршдог уу?

Сүнсний асуудал нь шашнаас гадна олон арван хүний удаан хугацааны турш ярьж хэлэлцэж ирсэн гол сэдэв билээ. Сүүлийн үед дэлхий даяар нэрд гараад байгаа Английн нэгэн физикч “Үхсэний дараах ертөнц бол үхлээс айдаг хүмүүсийн бий болгосон зохиомол зүйл төдий” гэж хэлснээрээ маргааны бай болсон байна. Үхсэний дараа бүх зүйл дуусна гэж боддог хүмүүсийн хувьд сүнс нь хүмүүсийн уран сэтгэмжээр бий болсон төдий зүйл. Шашингүй хүмүүсийг юу ч гэж хэлэлтэй билээ. Харин Бурханд итгэдэг хэрнээ сүнс байхгүй гэж хэлдэг хүмүүс бий. 2000 жилийн өмнө иудейн шашны нэг бүлэг гэгдэж байсан садукейчууд амилалтыг, мөн тэнгэр элч, сүнс оршдгийг үгүйсгэж байв. Бурхан харагдах ертөнцийг удирддаг, харин сүнсний ертөнц гэж тусдаа байдаггүй юм гэж тэд үзэж байжээ. Сүнс оршдог Сүнс гарцаагүй оршдог. Ердөө бидний…

Хүн хаанаас ирээд хаашаа явдаг вэ?

Хүн төрөлхтөн энэ дэлхийд оршин сууснаас хойш соёл иргэншил тасралтгүй хөгжиж ирсэн ч одоо хэр нь хүн төрөлхтний тайлж чадаагүй нууц олон бий. Тэр дунд өрнө дорно, эрт эдүгээ гэлтгүй олон хүний сонирхож ирсэн зүйл бол сүнсний асуудал юм. “Энэ газарт төрөхөөсөө өмнө хүн хаана байсан юм бол?” “Хорвоог орхиход бүх зүйл дуусдаг юм болов уу, эсвэл өөр ертөнцөд очдог юм болов уу?” Хүмүүс эдгээр асуултын хариултыг олж чадалгүй, үхлээс айцгааж байна. Хожим очих газраа мэдэхгүйгээс болоод ирээдүй нь баталгаагүй тул арга ч үгүй биз. Бурхан “бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож байсан” (Евр 2:15) хүмүүсийг өрөвдөн, махан биен төрхөөр энэ газарт ирээд, аврал авсан ард түмний очих тэнгэрийн хаанчлал ба аврал авч чадахгүй сүнснүүдийн очих там байгаа гэдгийг хүн төрөлхтөнд…