Бурханы сүмийг “Сион” гэж нэрлэдэгт ямар нэг учир шалтгаан бий юү?

2000 жилийн өмнө Христийн энэ дэлхий дээр байгуулсан сүмийн нэр нь Бурханы сүм юм (1Кор 1:2, 11:22, Гал 1:13). Бурханы сүмийг Сион ч гэж нэрлэдэг (Евр 12:22, Илч 14:1). Сион гэж ямар газар байдгийг олж мэдвэл бид яагаад Бурханы сүмийг “Сион” гэж нэрлээд байгааг ойлгох юм. Сион гэдэг нь Иерусалим дахь нэгэн жижиг уулын нэр юм. Тэнд Бурханы гэрээний авдрыг залснаас хойш “Сион” гэсэн нэр томьёог зөвхөн Иерусалимыг төдийгүй Израилийг төлөөлөхөд ашиглах болжээ (1Хаа 8:1). Бурханы сүмийг Сион гэж нэрлэсний учрыг ойлгохын тулд эхлээд Давид хаан, Есүс хоёрын холбоо хамаарлыг ойлгох хэрэгтэй. Давид хаан ба Есүс Есүс энэ ертөнцөд зөгнөлийн Давид хаан болон ирсэн юм (Иса 9:6-7). “Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж Хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно.…

​Сион хотод махан биеэр оршдог Бурхан

Аврал, мөнх амь авахыг хүсэмжилж байгаа бүх христчүүдийн орхигдуулж болшгүй нэгэн чухал зүйл бол Бурхантай уулзах явдал. Исаиа эш үзүүлэгч “Олдож болох үед нь ЭЗЭНийг хайгтун. Ойр байгаа дээр нь Түүнийг дуудагтун” хэмээсэн байдаг. Дээрх ишлэлийг нарийвчлан үзвэл, Бурхан бидэнтэй ойр байж гэмээнэ бид Түүнтэй уулзаж чадна. Тэгвэл ямар үед Бурхан бидэнтэй ойр байдгийг, хаана Бурхантай уулзаж болохыг, мөн Бурхан ямар аргаар биднийг ард түмнээ болгон аврахыг мэдэж авцгаая. Сион хот - Бурхан оршдог үнэний сүм “Манай баяр наадмын хот Сионыг харагтун! Ажин түжин орон, ... Иерусалимыг нүд чинь үзнэ. Тэнд цог жавхлант Нэгэн, ЭЗЭН, бидний төлөө байх болно. ... ЭЗЭН бол хууль тогтоогч минь, ЭЗЭН бол хаан маань мөн. Тэр биднийг аварна. ... Тэнд амьдарч байгаа хүмүүсийн хилэнц уучлагдах…

Сионд хичээнгүйлэн цуглах ёстойн учир

Эцэг эхчүүд хүүхдүүдээ хамт цугласан байхыг хараад баярладаг шиг Бурхан итгэгчдээ цуглахыг хүсэж, цуглаж буй тэр газар нь ерөөлөө буулгадаг юм. Би та нарт дахин хэлье. Та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл тэнгэр дэх Эцэг минь үүнийг чинь тэдэнд үйлдэх болно. Учир нь хоёр буюу гурвуулаа Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав. Мат 18:19-20 Хоёр хүн хамт залбирахад Бурхан тэр залбирлыг нь биелүүлж, хоёр буюу гурван хүн цуглах газар Бурхан хамт байх болно гэжээ. Энэ нь ганцаараа залбирах үед хариулахгүй гэсэн үг биш, харин цуглахад хичээгээрэй гэсэн утгатай үг юм. Элч нар ч мөн итгэгчдэд цуглахыг ятгадаг байжээ. Хамтран цуглахыг умартан зуршил болгосон зарим хүмүүсийг үл дагаж, харин…