90 секундын мэргэн ухаан

5,048 үзэлт

Хүмүүс сэтгэл хөдлөлийг ихэвчлэн давалгаатай зүйрлэдэг. Бид өөрсдийгөө идэвхтэй жолоодохгүй бол өргөн уудам далайд давалгаанд цохиулж магадгүй шиг сэтгэл оюун маань чиг баримжаагаа алдвал сэтгэл хөдлөлд автаж мэднэ. Гэхдээ давалгаа хичнээн хүчтэй байсан ч эцэстээ замхарч алга болдог шиг сэтгэл хөдлөл ч мөн адилхан арилна.

Жишээлбэл тархи сөрөг өдөөлттэй тулгарах үед симпатик мэдрэлийн системийг идэвхжүүлж, стрессийн гормон ялгаруулдаг. Энэ нь зүрхний цохилт, чичирсэн дуу хоолой, нүүр минчийж улайх зэрэг бие махбодын хариу үйлдэлд хүргэдэг. Гэхдээ гол зүйл бол ийм стрессийн дааврын химийн нөлөө нь ердөө 90 секунд л үргэлжилдэг байна. Тэгээд дараа нь тэд цусны урсгалаас гадагшилж, бие аажмаар тайван байдалд ордог. Мэдрэл судлаач Жил Болте Тейлор “Энэ 90 секундын дараа уурласан хэвээр байгаа бол та уг схемийг үргэлжлүүлэхийг сонгосонтой холбоотой” гэж хэлжээ. Нэг ёсондоо тэр хязгаарын цэгээс хэтэрсэн аливаа сэтгэл хөдлөл нь бидний зориудаар сонгож барьж авсан зүйл гэсэн үг.

Уур хилэн мэтийн сөрөг сэтгэл хөдлөлд автаад байх нь бидний аз жаргалыг төдийгүй бидний харилцааг ч сүйтгэж болзошгүй юм. Ирэх давалгаа бүрд сэтгэлээ оволзуулахын оронд 90 секундын дүрмийн мэргэн ухааныг хэрэгжүүлээд үзээрэй. Түр зогс. Амьсгаа ав. Давалгаа өнгөрөг л дээ. Төд удалгүй сэтгэлийн тань давалгаа намжиж, сэтгэлийн тань амар тайван далай дахин тайвширч байгаа нь мэдрэгдэнэ.