
Алдарт бизнес эрхлэгч Коносукэ Мацушита ихэвчлэн компанийнхаа цайны газарт ажилчидтайгаа хамт хооллодог байжээ. Нэг өдөр үдийн хоолонд үхрийн махны стейк өгч гэнэ. Ажилчид нь баярлалдан хооллож байхад харин дарга хоолонд хүрч ядан төдийлөн их идсэнгүй. Хооллосны дараа тэрээр чимээгүйхэн үйлчлэгч рүүгээ эргэж харснаа.
“Тогоочийг над дээр дууд даа” гэлээ.
Даргынх нь стейкийн ихэнх нь тавган дээрээ байсныг анзаарсан үйлчлэгч санаа нь зовсон бололтой тогоочийг дуудахаар явав. Хэдэн хормын дараа илт сандарсан тогооч ирээд болгоомжтой нь аргагүй.
“Хоолонд асуудал гараа юу, эрхэм ээ?” хэмээн асуув.
Дарга нь зөөлөн инээмсэглэснээ.
“Огт тэгээгүй. Стейк ёстой янзтай байсан. Харин өнөөдөр миний бие л жаахан янзгүй байлаа.Үүнээс илүү идэж чадаагүйд уучлаарай. Тэгээд би таныг мэдэг гээд дуудуулсан юм” гэлээ.
Хоол үлдээснийг хараад тогооч сэтгэл нь эмзэглэх вий гэж санаа зовсон нь тэр байв. Даргынх нь энэ нухацтай, гүн утгатай үйлдэл, зөөлөн сэтгэл ажилчдадаа манлайллын тод жишээ болж, тэнд байсан бүх хүнд мартагдашгүй сэтгэгдэл үлдээсэн гэдэг.