Христийг өмссөн хүн

352 Үзсэн тоо

“Хувцас бол далавч”, “Хувцас хүнийг бүтээдэг” гэсэн солонгос зүйр үг бий. Үнэхээр л ортой үг.

Хүний өмссөн хувцас зан төлөвт нөлөөлдөг болохыг харуулсан нэгэн сонирхолтой туршилт байдаг. Нийгмийн сэтгэл судлаач Адам Галинский оюутнуудыг хоёр бүлэгт хувааж, нэг хэсэгт нь эмчийн цагаан халаад, нөгөө хэсэгт нь өдөр тутмын энгийн хувцас өмсгөв. Дараа нь тэрээр оюутнуудад ногоон, улаан өнгө солигдож байгаа дэлгэц харуулж, доогуур нь ногоон, улаан гэсэн үг гаргав. Тэрээр эдгээр үгийг өнгөнөөс нь зөрүүлж гарган, оюутнуудыг хэр сайн анзаарч байгааг нь шалгасан байна. Туршилтын үр дүнд эмчийн халаад өмссөн оюутнууд өнгө, үгний ялгааг хоёр дахин сайн анзаарч байв. Тэд эмчийн халаад өмссөнөөс ч тэр үү анхаарал төвлөрүүлэхдээ хамаагүй илүү байжээ.

Үнэнийг хүлээн авсан сайн мэдээний үйлчлэгчид бол Христийг өмссөн хүмүүс юм (Гал 3:27). Хэдийгээр бид урьд өмнө хүссэнээрээ амьдарч ирсэн ч одооноос хайр, даруу байдлын жишээ бидэнд үзүүлсэн Христийн замыг дагахыг хичээцгээе. Тэнгэрийн хаанчлал нь Христийг өмссөн, ариун болоод итгэл сүсэгтэй амьдардаг хүмүүсийнх юм.

“Христэд баптисм хүртсэн та нар бүгдээрээ Христийг өмссөн юм.” Гал 3:27