Сүйтгэгчийг ялах арга

조회 7,309

Балт зөгийнөөс тав дахин том морин зөгий нь балт зөгийний байгалийн дайсан. Балт зөгийнүүд дайрсны дараа ганцхан удаа хатгуулаад л сүүл нь унаж үхдэг бол нэг морин зөгий олон удаа хатгах чадвартай, маш хортой байдаг байна. Үүнээс гадна морин зөгий том, хүчтэй хушуугаараа хэдэн зуун балт зөгийг алж чадна. Морин зөгий балт зөгийн үүр рүү дайрсны дараа зөгийнүүдийг алж, авгалдай болон зөгийн балыг нь дээрэмддэг байна. Яг л сүйтгэгчид шиг.

Харин балт зөгий тийм ч амархан ухрахгүй ээ. Туршуул морин зөгий балт зөгийний үүрийг олохоор гарч ирэхэд доторх зөгийнүүд гадаа зөгийн бал цуглуулж буй бусад зөгийнүүдээ гарч дуудна. Хэрэв илүү олон морин зөгий довтлох юм бол балт зөгийнүүд үүрээ сахин хамгаалахаар тэдний эсрэг цөхрөлтгүй тэмцдэг байна. Зөгийн сүрэг түрэмгийлэгч морин зөгийг бушуухан тойрон хүрээлж, далавчны булчингаа чичиргэн, 46℃ орчим хэмийн халуун үүсгэдэг аж. Энэ нь морьт зөгийг устгахад хангалттай температур аж. Энэ температураас гадна тэд гэнэт нүүрстөрөгчийн давхар ислийн концентрац нэмэгдүүлж, улмаар довтлогч зөгийг устгадаг аж.

Энэ үйл явцад ихээхэн золиос амсах балт зөгийний тоо үй олон. Тэд үүрээ хамгаалахын тулд л ийн нэгддэг байна.