Үгийн ялгаа

7,330 үзэлт

Адууны фермийн эзэнтэй нэгэн асуудал тулгарчээ.

Сургуулийн автобус тэдний фермийн урд түр зогсдог байж гэнэ. Иймд хүүхдүүд жигнэмэг өгснөөс болоод адуунууд нь өдрөөс өдөрт таргалаад байж.

“Адуунд идэх юм бүү өг!”

Фермер ийм самбар босгоод ч нэмэр болсонгүй.

Тэгтэл нэг өдөр эерэг сэтгэл зүйд суралцаж байсан нэг танил нь мөнөөх фермерт тулгарсан асуудлыг сонсоод самбар дээр өөр үг бичиж өгчээ.

Түүнээс хойш тэдний адуу урьдын адил өнгө зүс орж, арьс үс нь гялалзаад ирэв.

Фермийн самбарт бичсэн үг: “Бид ердөө алим, лууван л иддэг.”