Өчүүхэн үйлсээрээ ч болов

И Жон Ён / Солонгос, Бүчон

5,741 үзэлт

Олон улсын оюутны Библийн академи (IUBA) нь Бурханы сүмийн их дээд сургуулийн оюутнууд амралтаараа гадаад явж туршлагаа нэмэгдүүлдэг боловсрол сургалтын хөтөлбөр юм. Би ч мөн амралтаа утга учиртай өнгөрүүлэхийг хүсэн сэтгэл догдлон байж энэ хөтөлбөрт сайн дураараа оролцов.

Би Индонез улсын Жакарта хот руу явсан юм. Тэнд зохиосон олон арга хэмжээн дундаас өнчин хүүхдийн асрах газар дээр явуулсан сайн дурын ажлаа би мартаж чаддаггүй юм.

Тэр хүүхдүүд дээр очихоос 7 хоногийн өмнө хүүхдүүдэд үнэ цэнэтэй дурсамжтай агшин бэлэглэхсэн гэсэндээ янз янзаар дахин дахин нягтлан бодсон юм. Хөтөч нь бидэнд хүүхдүүд та нарыг Солонгосоос ирсэн гэхэд л баярлаж хүлээж авна гэлээ. Тэгэхээр нь бид солонгос үндэсний тоглоом наадам, жэгичаги (солонгос тэвэг), дакжичиги (солонгос мортал) бэлтгэхээр болов. Бид бас тоглоом тоглуулахаас өмнө урам идэвхийг нь сэргээхээр бүжгийн үзүүлбэр үзүүлж, арга хэмжээний турш нүүрэн дээр зураг зурах арга хэмжээ явуулахаар төлөвлөв.

Тэгтэл хэрэгтэй зүйлсээ яаж олох вэ гэдэг асуудал гарч ирлээ. Индонез улсаас жэги (тэвэг) эсвэл дакжи зэрэг солонгос тоглоом олно гэдэг бараг л боломжгүй байв. Удаан бодсоны эцэст бид цагаан даавуугаар жэги хийж, өнгийн цаасаар дакжи хийв. Цагаан даавуугаа будаад цаасан дээрээ зураг зурсан боловч хүүхдүүдэд таалагдах эсэхэд нэг л итгэлгүй байсан тул санаа зовж байлаа.

Асрах газар явах хуваарьтай өдөр бид цаг хагас машинаар явж ирэв. Хүүхдүүд гэрэлтсэн царайгаар биднийг угтлаа. Хүүхдийн дууны аян дээр бүжиглэхийг маань гялалзсан сониучхан нүдээрээ тэд цоо ширтэж байв.

Ингээд дараа нь солонгос тоглоом тоглох болоход хүүхдүүд жэги, дакжи тоглоцгоож, нүүрэн дээр нь зураг зурахад ч бүгд баяртай байлаа. Нүүрэн дээр нь зураг зурах үеэр тэд эргэн тойрноо харан юу болоод байна гэж сониучирхсан байртай, үнэхээр гэнэн, өхөөрдөм байлаа.

Нэг наадам зохиож байгаа юм шиг л сэтгэл хөдлөм уур амьсгал өрнөсөн боловч бидний хөтөлбөр тун энгийн байсанд би нэг л гэмшин, “Бид чинь Солонгосоос бүхий л зам туулан ирсэн шүү дээ. Энэ хүүхдүүдийн төлөө бидний хийж чадах зүйл ердөө энэ гэж үү?” гэсэн бодол санаанаас ер гарахгүй байлаа.

Харин би дараа нь нэг хүүхэд үйл ажиллагааны турш хөтчөөс индонез хэлээр “Та нар хэзээ буцаж ирэх вэ гэдгийг солонгосоор юу гэж хэлэх үү?” гэж асууж байсныг нь мэдэв.

Тэр хүүхэд магадгүй ичимхийгээсээ болоод ч тэр үү бидний хэнээс нь ч асуугаагүй л дээ. Тэр хүүхдийн ингэж асуусныг нь яг нүүр тулан мэдсэн хүн ч байхгүй байлаа. Гэвч би хөтөч нь ингэж хэлсэнд баярласан. Хэдийгээр миний санаа зовж байсан ч хүүхдүүд өдөржин баяртай байсан байх нь гэж бодогдлоо.

Тэнд явуулсан энэ ажил маань бидний хувьд хангалттай юм хийчихлээ гэмээр байсан үгүйг би одоо ч мэдэхгүй л дээ. Гэхдээ би нэг л зүйлд сэтгэл уужирсан. Бидний явуулсан өчүүхэн ажил тэр хүүхдүүдэд хөгжилтэй дурсамж үлдээсэн шиг өчүүхэн үйлс ч хэн нэгний сэтгэлийг хөндөж, аз жаргал авчирдаг ажээ.

Энэ туршлага дээрээ үндэслээд сайхан сэтгэлийн өчүүхэн үйлсээр ч болов ертөнцийг догдлуулъя гэж би шийдсэн.