
“Тэд бол түймрийн сүйрлийг зогсоох хаалт болон бэлэн байдаг, ой хээрийн түймэртэй тэргүүн шугаманд нүүр тулж байдаг шилдэг ангийн нэгээхэн хэсэг болсон эрэлхэг дайчид байлаа. Гэвч урьдчилан таамаглах аргагүй тэдний ертөнцөд алив нөхцөл байдал үхэл болон хувирах ч ядах юмгүй ажээ.”
Аризонагийн ойн түймэртэй тэмцэж байгаад амь насаа алдсан 19 гал сөнөөгчид хүндэтгэл үзүүлсэн талаар CNN ийн мэдээлэв. АНУ тэр аяараа эдгээр эрэлхэг гал сөнөөгчдийн амь насаа алдсанд эмгэнэн гашуудсан төдийгүй ойн түймэр дундах тэдний нөхцөл байдлыг санан, шимширч байлаа.
Гал сөнөөгчдийн золиос бол зөвхөн гамшигтай нүүр тулах үүрэг даалгавар нь ч биш, тэдний золиос бэлтгэл сургуулилтаас нь л эхэлдэг юм. Гал сөнөөгч болохоор хүсэлт гаргасан хүмүүс түймэр унтраах ангид элсэн орж, чанд хатуу дэглэмтэй бэлтгэлд хамрагдах ёстой. Тэд гал унтраах үндсэн бэлтгэл сургуулилтаас гадна анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх, хүүхдийг гал түймрээс хэрхэн аюулгүй аврах зэргээр олон төрлийн сургалтанд хамрагддаг. Албан ёсны гал сөнөөгч болбол бүр ч илүү их хичээл зүтгэл, золиос шаардагдана. Тэд 24 цагаар ээлж солилцон ажиллаж, бусдад үйлчлэхээр хайртай гэрийнхнээ орхин явна.
Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан гал сөнөөгчид Прескоттын гал унтраах ангийн хамгийн шилдэг ангийнхан байжээ. Аризонагийн ой хээрийн түймэр нийтдээ мянган хөл бөмбөгийн талбайтай дүйцэхүйц хэмжээний 34 км2 газар нутгийг хамарсан байжээ. Тэд гал унтраах ажил үүргээ биелүүлэхээр газар дээр нь очоод, аюулгүйн шугамын нүх ухаж байхдаа галыг ойлгох зориулалттай галаас хоргодох байр болох майхан хэрэглэхээс өөр аргагүйд хүрчээ. Энэ хоргодох майхныг дэлгэх нь аврагдах сүүлчийн арга гэдгийг хэлэх нь илүүц биз ээ. Тэд эцэстээ галд автан гарч чадаагүй юм. Тэдний хувьд нөхцөл байдал хичнээн ноцтой байсан бол оо? Тэр аймшигтай ойн түймрийн өмнө зогсож буй тэдгээр гал сөнөөгчдийг би төсөөлж үзлээ.
Гал сөнөөгчдийн үхлийн шалтгаан нь салхины чиглэл өөрчлөгдсөнтэй холбоотой байв. Галтай тэмцэн ахицтай байсан ч салхины чиг өөрчлөгдсөнөөс болоод гал гэнэт чиглэлээ өөрчлөн, гал унтраагчдыг бүрхэж орхижээ. Нас барсан хүмүүсийн нэрсийн жагсаалтанд гал түймэртэй тэмцэх газрын даргын нэр ч байв. Тэр хэмжээний албан тушаалтай хүн зүгээр л тушаал буулгаад явж болох байсан ч тэрээр ажил үүрэгтээ үнэнчээр зүтгэн, эцсээ хүртэл тухайн талбар дээрээ байжээ. Тэнд ажилласан гал сөнөөгчдийг хэнийг нь ч шүүмжилж буруутгаж чадахааргүйгээр, ажил үүргээ дэндүү гарамгай гүйцэтгэжээ.
Эдгээр гал сөнөөгчдийн золиосыг бодтол тэнгэр Эцэг минь санаанд оров. Тэнгэрийн оронд нүгэл үйлдсэн бидэнд Эцэг минь л санаа тавиагүй байсан сан бол бид хийсэн нүгэл нь ив илэрхий нүгэлтэн хэвээрээ байх байлаа. Бусдын амь насыг хамгаалахын төлөө гал түймэртэй амь биеэ үл хайхран тэмцсэн тэдний золиосыг дэлхий нийтээрээ дурсан санаж байна шүү дээ. Биднийг мөнхийн галаас аврахаар энэ газар залран ирсэн тэнгэр Эцэгтээ би ингэхэд энэ дайны хүндлэл үзүүлсэн билүү, талархал магтаал тэгтлээ өргөсөн билүү гэж өөрөө өөрөөсөө асууж байна.
Тэнгэр Эцэг цусаа урсган байж, золиос амсан байж үхэж буй бидний амийг аварсан билээ. Аминд нь заналхийлэх түймэр мэт ертөнцийн зовлон бэрхшээлийн өмнө ч авралын алхаагаа зогсоолгүй, хүүхдүүдийнхээ авралын төлөө мах, цусаа, амиа хүртэл зориулсан. Хүүхдүүдээ л аврах гэсэндээ хэдэн мянган жил золиосын замаар алхсан Бурханы хайранд хэн ч хариулж чадахгүй.
Амьдралын маань салхи чиглэлээ өөрчлөн, хүнд хэцүү байдалд орсон ч айж сандран, гомдол дургүйцэл гаргалгүйгээр Эцэг, Эхдээ л үргэлж залбирч, магтаал өргөх болно оо. Галаас намайг аврах л гэж амссан Эцэг, Эхийнхээ золиосыг би хоосон болгохгүй ээ.