Цөхрөх үедээ

590 Үзсэн тоо

Хоногийн хамгийн харанхуй цаг нь үүр цайхын өмнө тохиодог. Үүний нэгэн адил хүний ​​амьдралын хамгийн цөхөрмөөр үе итгэл найдвар ирж байгаагийн дохио байж ч болох юм.

Хүн бүрд сэтгэлээр унах үе бий. Бидний хүссэн болгон санаснаар болдоггүй шүү дээ. Заримдаа санаанд оромгүй зүйл тулгарна. Гэнэтийн нөхцөл байдал үүсэх бүрд бид ихэд шантарч, гутран, зүгээр л бууж өгмөөр болдог. Эргэн тойрноо яаж ч харсан гарах гарцгүй болсон мэт санагддаг даа. Яг тэр л мөчид Бурхан бидэн рүү мутраа сунгаж байдаг юм шүү.

Израильчуудыг Египетээс гарахад тэднийг цөхрөлд оруулах олон нөхцөл байдал хүлээж байлаа. Гэсэн хэдий ч Бурхан Өөрийн ард түмнийг зөнд нь орхисонгүй. Египетийн цэргүүд аймшигтайгаар араас нь мөшгин хөөж, Улаан тэнгис урд нь хүрхрэн давалгаална. Тэднийг айсандаа чичирч байхад Бурхан Улаан тэнгис хуваан зам гаргаж өгсөн. Тэрээр мөн Канааны өмнө хөндөлсөж байсан бэхлэлт цайз, Иерихогийн хэрмийг ч агшин зуурт нураасан.

Бид ямар ч нөхцөл байдалд, тэр байтугай цөхөрмөөр үедээ ч Бурханд хандах юм бол өмнөх замд маань юу ч саад болохгүй. Урдуур хөндөлсөх тэнгис далайд ч гарах гарц бий болж, энэ бүхэн нь биднийг итгэлийн илүү дээд түвшинд хүргэх гишгүүр чулуу болох юм.

​Хүн бүрд цөхөрмөөр үе бий л дээ. Харин бидэнд цөхрөлөөс ч илүү хүчтэй итгэл найдварын гэрэл бий юм шүү. Тэнгэр Эцэг, Эх маань үргэлж тантай хамт байгааг хэзээ ч битгий мартаарай. Яг энэ мөчид ч Бурхан “Үеийн төгсгөл хүртэл Би чамтай үргэлж хамт байх болно” хэмээн айлдаж буй.

“Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно.” Мат 28:20