Бурханд талархагтун

5,958 үзэлт

Зууны их соён гэгээрүүлэгч Эдисоныг таалал төгссөний дараа гэгээн дурсгалыг нь хүндэтгэн Америк орон даяар нэг минут гэрэл унтрааж байсан гэдэг. Эдисоны гэрлийн чийдэн бүтээсэн нь хичнээн талархмаар хэрэг болохыг мэдрүүлэх гэсэн нь энэ байв.

Бурханы бүтээсэн түмэн зүйлд талархаж байсан удаа танд бий юу? Нэгэн баримтат нэвтрүүлгийн сувгаас эрдэмтдийн тооцооллын дагуу хийсэн нэгэн зөгнөлт кинонд гардгаар 1600км/ц хурдтайгаар тэнхлэгээ тойрон эргэдэг дэлхийн эргэлтийг нэгмөсөн зогсоочихвол дэлхий дээр өдөр нь 6 сар, шөнө нь ч мөн 6 сарын турш үргэлжлэх гэнэ. Нарны хурц туяа газрын гадаргууг шууд төөнөж өдөртөө +55 хэм хүрч халан, шөнөдөө -55 болтлоо агаарын хэм буурна гэж үзжээ. Наад захын жишээ гэхэд л дэлхийн эргэлт түрхэн зуур саатахад дэлхий дээр таагүй байдлууд нүүрлээд л зогсох биш, хүн төрөлхтөн оршин тогтнох ч боломжгүй болж мэдэх нь.

Нүдэнд харагдахгүй болохоор нь хүмүүс бид энэ мэтийг мартах нь олонтоо. Гэвч эргэх хурд, хэм хэмнэлээ өчүүхэн төдий ч алдалгүй өдөр бүр тогтмол эргэж байдаг эх дэлхийдээ бид баярлах учиртай. Сансар огторгуй, түмэн зүйлсийг бүтээн, хүн төрөлхтний амин амьсгалыг эрхшээж, сүнсийг маань аврахын төлөө өнөөдөр ч амрах чөлөөгүй ажилласаар буй Бурхандаа цаг ямагт талархаж амьдрах ёстой юм шүү.

“Нараар өдрийг захируулагч Түүнд талархагтун. Түүний хайр энэрэл мөнхийнх. Сар ба оддоор шөнийг захируулагч Түүнд талархагтун. Түүний хайр энэрэл мөнхийнх.” Дуу 136:8-9