“Сайн байна”

5,962 үзэлт

Бага ангид байхад багш биднийг гэрийн даалгавраа хийж гүйцэтгэсэн эсэхийг минь шалгаад “Сайн байна” гэсэн тамга дарахад дэлхийг бүхэлд нь олоод авчихсан аятай л баярладаг байж билээ. Хүн бүр л багадаа тийм баяр хөөр амсаж байсан байх. “Сайн байна” гэсэн тамгаа хараад л хөөрнө. Тэр тамгыг авах гэж найзуудтайгаа гадаа тогломоор байвч тэвчин, гэрийн даалгавраа чин сэтгэлээсээ хийдэг байсан даа. Та нарын заримд чинь ийм тааламжтай дурсамж тэр хэвээрээ үлдсэн байх.

Одоо та биднийг юутай ч зүйрлэхийн аргагүй хамгийн агуу магтаал хүлээж байгаа юм шүү.

“Удаан хугацааны дараа өнөөх зарц нарын эзэн ирж, тэдэнтэй тооцоо бодож гэнэ. Таван талант авсан нь ирээд, илүү таван талант өгч “Эзэн, та надад таван талант олгосон. Би таван талант нэмж олсон” гэв. Эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор.” Матай 25:19-21

Бидэнд даатгагдсан сайн мэдээний үүргээ биелүүлж, сайн үр жимс гаргах тоолондоо бид Бурханаас “Сайн байна” гэсэн тамга авдаг бөгөөд энэ нь магтаал, яруу алдрын тэмдэг болон үүрд үлдэх юм. Үүнээс илүү нэр төрийн хэрэг гэж өөр хаана байх билээ дээ? Эцэг бидэнд “Сайн байна. Итгэмжит сайн зарц минь!” гэж хэлэх гайхалтай тэр өдрийг хүсэн хүлээж, тэнгэрийн амийн номыг “Сайн байна” гэсэн тамгаар битүү дүүргэхийн тулд бид хичээнгүйлэн гүйх хэрэгтэй.