Хэрэв та инээвэл

7,829 үзэлт

Ерөнхийдөө хүн сэтгэл санаа сайхан байхаараа инээж хөхөрч, айхаараа дагжин чичирч, зовохоороо царай нь цонхийдог гэж хүмүүс боддог. Гэтэл үүний эсрэг онол баримтлал бий. АНУ-ын сэтгэл зүйч Виллиам Жеймс, Дани улсын сэтгэл зүйч Карл Ланге нар ойролцоо цаг үед нэгэн онол дэвшүүлснийг “Жеймс-Лангегийн онол” гэж нэрлэжээ. Уг онолоор бол хүн сэтгэл санаа сайхан байхдаа инээх юм уу, гунихаараа уйлдаг биш, харин инээж байгаа учраас л баяр хөөр төрж, уйлж байгаа учраас л гуниг төрдөг аж. Өөрөөр хэлбэл сэтгэлийн хөдөлгөөн эхэлж үүсээд улмаар бие махбодод хариу үйлдэл илрэхээс илүүтэй, бие махбод органик өөрчлөлтийн нөлөөнд автан сэтгэл хөдлөл үүсдэг гэнэ.

Зарим хүмүүсийн хувьд сэтгэл зүйн уг онолыг ойлгоход хэцүү байж мэднэ. Харин энэ нь стресс ихтэй эрин үед амьдарч байгаа өнөөгийн хүмүүст уураа дарахад сайн үр нөлөөтэй арга болох аж. Уурласандаа шууд ааш авир гаргалгүй, юун түрүүнд уртаар амьсгаа аваад, минчийж улайсан царайгаа арилгаж, түргэсээд ирсэн зүрхний цохилтоо намжих хүртэл нь хүлээгээд үзээрэй. Уур хилэн ба уурласнаас бий болсон бие махбодын өөрчлөлт нь арилах л юм бол ийм байдалд хүн уурлаж чадахаа болино.

Библид биднийг Исаакийн адил хүүхдүүд гэсэн байдаг. Исаак нь “инээмсэглэл” гэсэн утгатай (Гал 4:28, Эхл 17:19). Бурханы ингэж нэрлэсэнтэй дүйцэх хэмжээнд инээгээд байх зүйл тухайн агшинд төдийлөн гарахгүй ч гэлээ ямартай ч цөм инээгээд үзээрэй. Өдөр тутмын жирийн амьдралдаа юун түрүүнд аз жаргалтай гэгч нь инээгээрэй. Тэгвэл үүний дараа зүрх чинь баярлаж хөөрөхийг, талархах сэтгэл шинээр төрөхийг мэдрэх нь лавтай.

Та аз жаргалтай байгаадаа инээдэг үү?

Та инээж байгаа болохоор аз жаргалтай байна!