Хамтдаа нэгдвэл

6,506 үзэлт

Хлор (Cl) нь хор ихт хий юм. Энэ хий нь натри (Na)-тай урвалд орж давс (NaCl) болдог. Давс нь амь оршин тогтноход зайлшгүй хэрэгцээт зүйл ажээ.

Ус бий болох явц ч мөн үүнтэй төстэй. Галд шатдаг устөрөгч (Н)-ийг хүчилтөрөгч (О)-тэй урвалд оруулбал амьд биетийн оршин тогтноход зайлшгүй хэрэгтэй ус (H₂O) болдог.

Шинж чанарын хувьд харилцан адилгүй зүйлс ч нэгэнтэйгээ нийлэхээр амин чухал хүчин зүйл болж өөрчлөгддөг байна. Энэ зүй тогтол итгэлийн амьдрал дээр ч тусдаг. Итгэлийн зорилго, итгэлийн амьдралын баяр хөөр, тэнгэрийн ерөөлийг гав ганцаараа олж авна гэдэг хэцүү. Учир нь итгэлийн замаар ганцаараа алхвал нүгэлтний зангаа, муу зуршлаа хаях амаргүй бөгөөд Бурхан нэгдэж ажилладаг хүүхдүүддээ л шагнал бэлддэг юм.

“Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр билээ. Тэгвэл тэдний зүтгэл сайнаар хариулагдах болно.” Ном.Үгс 4:9

“Харагтун, ах дүүс хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ! Сахал дээгүүр нь, Аароны сахлаар доош урсан, хувцасных нь захаар доош урсаж буй толгой дээрх үнэ цэнэтэй тос адил юм. Сионы уулс дээр буудаг Хермоны шүүдэр адил юм. Учир нь тэнд ЭЗЭН ерөөлийг, мөнх амийг тушаасан билээ.” Дуу 133:1-3

Сионд ах дүүс нэгдвэл энэ дэлхийгээс олж авч чадашгүй гайхамшигт үнэт зүйл бүтээгдэнэ. Тэр бол бүгдийн хүсдэг мөнхийн амь болой.