Нью-Йорк Таймс сонины зүгээс ирээдүй хойч үед нөлөөлсөн анагаах ухааны технологийн чухал үйл явдлын он цагийн дарааллыг нарийвчлан гаргажээ. 13-р зууны дунд үеэс орчин үеийг хүртэл 1000 орчим жилийн хугацаанд физиологи болон анагаах ухааны салбарт шууд анагаах ухааны технологи болж хүн төрөлхтнийг аврахад ихээхэн нөлөө үзүүлсэн бүтээлүүдийг он цагийн дарааллаар нь авч үзсэн байна.
Эдгээрийн дунд Америкийн нэрт улс төрч, химич Бенжамин Франклины нэгэн шинэ бүтээл байдаг аж. Франклин нь “давсагны чулуу” гэх өвчнөөр зүдрэх дүүдээ зориулж метал ялтаснуудыг холбон уян гуурс хийгээд, шээсний сувгийг нь орлуулсан байна. Энэ бол хамгийн анхны катетер буюу гуурс байв. Орчин үед бол энэ катетер гэгч зүйл хүний биед байдаг бүхий л гуурсыг орлох хэмжээнд хөгжөөд байгаа шүү дээ. Дүүгийнхээ өвчинг намдаах гэсэн Франклины сэтгэл эцэстээ олон өвчтөнд тусалсан юм.
Эмчийг бэлгэддэг эрүүл мэндийн төлөөлөл болсон хэрэгсэл бол чагнуур. Эмч нар анх өвчтөний бие дээр шууд чихээ наан, уушги эсвэл зүрхний чимээг нь сонсож үзлэг хийдэг байжээ. Гэвч эмч уг чимээг сайн сонсохгүй байх, мөн хувийн нууцлал гэх мэт асуудал гардаг байлаа. Эмч Рене Лаэнек яавал өвчтөний зүрхний цохилтын чимээг зөв тодорхой сонсож үзлэг хийх талаараа бодож байжээ. Гэтэл тэрээр хүүхдүүд нэг нэгнийхээ чихэнд дохио дамжуулах гээд урт модон саваагаар тоглож байхыг нь хараад, модон цилиндр хийх санаа төрж, улмаар анхны чагнуур бүтээжээ.
Бурханы байгуулсан шинэ гэрээ ч мөн хүн төрөлхтнийг аврах гэсэн чинхүү сэтгэлийн хүсэл ба хайрынх нь үр дүнд гарсан бүтээл юм. Биднийг гэсэн Бурханы хайр юутай ч харьцуулшгүй төдийгүй хүн төрөлхтөн бид Бурханы хамгийн их санаа тавьдаг оршихуй. Бурхан бидэнд үхлийн гинжнээс чөлөөлөгдөх амийн үнэнийг соёрхсон билээ. Тиймдээ ч хүсээд хүсээд олж чадахгүй тэнгэрийн хаанчлалын найдвар, мөнх амийн ерөөл бидэнд л оногдсон шүү дээ. Одоо харин бусдын авралд санаа тавьж, хайрын сэтгэлээр шинэ гэрээг тунхаглах бидний ээлж.