Амийг аврах нээлт

6,612 үзэлт

Арав орчим насандаа нойр булчирхайн хорт хавдрыг оношлох багаж бүтээсэн Жек Андрака. Гэр бүл шиг нь дотно байсан аавынх нь нэг найз гэнэт нойр булчирхайн хорт хавдраар нас барж, Андрака ихээхэн уй гашууд автжээ. Тэгээд тэрээр уг өвчний талаар уншиж судалж гарчээ. Нойр булчирхайн хавдар нь амь гарах магадлал тун муу өвчин байж гэнэ. Учир нь энэ өвчнийг эрт шатанд нь оношлох хэцүү байж. Хуучирсан, хоцрогдсон аргаар оношлоход нарийн тодорхой хариу гарах хэцүүгээс гадна үнэ өртөг нь өндөр байсан нь ч бас асуудал болоод байв.

Эцэст нь тэрээр 8000 гаруй уураг дээр гурван сар гаруй хугацаанд судалгаа хийн шинжилж байж нойр булчирхайн хавдрын хариу үйлдэл үзүүлдэг мезотелин гэдэг уураг олж илрүүлжээ. Улмаар тэрээр нүүрстөрөгчийн нано хоолойг эсрэг биетийн мезотелин уургийн нэгдэлд оруулж, оношлогооны илтгүүр гаргаж авчээ. Түүний бүтээсэн энэхүү оношлогооны тест нь нойр булчирхайн хорт хавдар төдийгүй өндгөвчний хорт хавдар, уушгины хорт хавдар зэргийг эрт үед нь илрүүлэхэд 5 минут ч шаардагдахгүй бөгөөд оношлогооны өртөг ч хямд аж. Нэг удаагийн шинжилгээ нь ердөө 3 центийн үнэтэй аж.

Хайр гэгч хүсэл эрмэлзлийг авчирч, хүсэл эрмэлзэл нь амийг аврах гайхамшигт нээлт хийлгэсэн нь энэ ажгуу.