Тэнгэрийн гэр бүлийн хайраар

Солонгос, Сөүл / Им Сон Хэ

4,918 үзэлт

Ахлах сургуульд байхад манай хороололд маш аймшигтай гэмт хэрэг гарч байсан юм. TV-ээр үздэг байсан хэрэг миний амьдардаг газарт болсон болохоор хэзээ ямар зүйл тохиолдох бол гэхээс маш их айдаг байлаа. Цагаа олж найз маань утсаар залгахад нь найздаа өөрийнхөө сэтгэл санааны байдлыг хуваалцтал найз маань надад ямар ч гамшгаас хамгаалж өгдөг Бурханы амлалт болох Алгасал баяр сахихыг санал болгов. Найз маань Бурханы сүмд явдаг байсан юм.

Эргэн тойрны хүмүүс Бурханы сүмийн талаар муугаар ярьдаг байсан ч өөрсдөө сайн мэдэхгүй зүйлээ ярьж байгаа юм шиг санагдаж нэг их ойшоодоггүй байлаа. Юу юунаас илүүтэйгээр сурагч хүнийхээ хувьд найзын маань мэдрүүлсэн мэдрэмж гэвэл тэрээр чин сэтгэлээсээ найз нартаа найр тавьж, анхаарч халамжилдаг болохоор найзын маань хэлсэн үг анхаарал татсан юм. Найзыгаа дагаад Алгасал баярын талаар илүү их мэдэж авахаар амлалт өгсөн.

Анх сүмд очсон өдөр Амралтын өдөр байж таарсан юм. Мөргөлийн өмнө товчхон Библийн үг судалж үзэхэд Алгасал баяр мэдээж Библийн бусад үг ч гэсэн сонирхол татаж байлаа. Бүх итгэгчид нь Бурханд магтаал өргөж сүсэг бишрэлтэйгээр мөргөлд бэлдэж, сургаалын цагаар бүгд Библиэр үг судалж байгаа дүр төрхийг нь харахад үнэхээр сайхан санагдаж ямарч эргэлзээгүйгээр шинэ амийн ерөөлийг хүртсэн юм.

Гэвч тэр цагаас хойш сүмд яваагүй. Мөргөлтэй өдөр болгон ийм тийм амлалт гарч ирээд, өдийг хүртэл ийм шашинлаг зүйл байгаагүй болоод ч тэр үү сүмд явна гэдэг тухайн үед дарамттай санагддаг байсан. Бурхан махан биеэр ирсэн гэдэгт ч бас сайн итгэж чадахгүй байлаа.

Гэтэл нэгэн өдөр найз маань сүмийн гэр бүлтэй хамт гэрийн ойролцоо надтай уулзахаар ирсэн юм. Манай гэрээс нэлээд зайтай байдаг ч гэсэн цаг зав гарган ирсэнд нь битүүхэндээ баярлаж байлаа. Дээрээс нь хүнд хэцүү нөхцөл байдлын улмаас хэд хэдэн удаа гэрээ өөр тийшээ нүүлгэх шаардлагтай болсон ч гэсэн тийм нөхцөлд ч яаж ийж байгаад Библийн ганц ишлэлч болтугай үзүүлэх гэж хичээж байгаа төрхийг нь хараад сэтгэл хөдөлсөн. Учир нь бүгд л миний төлөө зүйл байсан болохоор тэр шүү дээ.

Бодол санаагаа өөрчлөөд дахин сүмдээ явахаар шийдсэн. Итгэл нь сонсохоос гэдэг үг үнэхээр үнэн байв. Цаг зав гарах болгондоо сүмд очиж сурсан Библийн үг, мөргөл болгонд сонссон сургаал надад бага багаар “энэ бол үнэн” гэсэн бат итгэлийг өгсөн юм.

Тийнхүү итгэлээр өсөж байх явцад сүмд явахад минь дургүйцсэн гэр бүл болон найз нөхдийн эсэргүүцэлтэй тулгарав. Хэцүү байсан ч гэсэн миний итгэл ганхахгүй байхаар барьж өгсөн зүйл бол тэнгэрийн гэр бүлүүдийн маань хайр байсан юм.

Нэгэн өдөр тэнгэр Эх маань шөнө орой болтол унталгүй дэлхий дахины хүүхдүүдээ нэг бүрчлэн санаа тавьж байгаа бичлэгийг үзсэн юм. Дэлгэцээр харахад л тэнгэр Эхийн хайрыг маш ихээр мэдэрч, “үнэхээр миний сүнсний Эх маань байна” гэж бодогдсон. Сионы гэр бүлүүдийн хандах тайтгарал ба урам зориг үг нэг бүрд нь хайр, чин сэтгэл шингэсэн байсан. Сионд мэдэрсэн ойр дотно гэр бүлийн хайрын ачаар гэрийнхэн маань миний итгэлийг эсэргүүцсэн ч гэсэн хүйтэн хөндий хандалгүй хайраа илэрхийлж чадсан юм.

Их дээд сургуульд ороод оролцсон IUBAInternational University student Bible Academy·Олон улсын оюутнуудын Библийн академисургалт миний итгэлийг улам илүү өсөхөд нөлөөлсөн. Сайн мэдээний тодорхой зорилгогүй байсан надад тодорхой зорилгыг бий болсон юм. Ойролцоо насны гэр бүлүүдтэй хамт санал нийлж суралцах явцдаа өөрийн явдаг сургуулиасаа нэг ч гэсэн сүнсийг Сион руу хөтлөнө гэсэн зорилго гаргасан юм. Толгойд бодогдсон хүн бол өдөр бүр хэн хэнээс ч илүү эрт лекцийн танхимд ирдэг үе тэнгийн нэг эгч байсан юм. Тэр эгчийг Бурханы ерөөлийг хүртээсэй гэж хүсээд нэгэн өдөр өглөө эрт хоёлахнаа лекцийн танхимд байхдаа үгийг тунхагласан юм. Библийн талаарх сонирхсон эгч ялангуяа сүмийн танилцуулгын кинон дээрх сайн дурын ажил хийж байгаа дүр зургийг хараад сэтгэл нь хөдөлж өөрөө ч гэсэн хамт оролцмоор байгаагаа хэлж сайхан сэтгэгдэл үзүүлэв. Тэгээд тэр өдрөө тэр эгч маань Бурханы хүүхэд болсон.

Саяхан IUBA сургалтын хугацаанд шилдэг суралцагч болон сонгогдож санаанд ч оромгүй шагнал хүртсэн. IUBА сурах бичиг дээр төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх хэсэгт тэмдэглэсэн “үйлсийн жагсаалт” байдаг. Дэвтэр дээр бичсэн зүйлийн дагуу өдөр өдөрт нь төлөвлөсөн төлөвлөгөөгөө хойшлуулалгүй тухайн өдөртөө л хэрэгжүүлсэн төдий байхад шагнал өгсөнд нь талархаж, энэ шагналыг найз маань ч гэсэн хамт авсанд маш их баярласан.

гийг тунхаглах бүрт тэнгэр Эцэг Эхдээ улам илүү талархал өргөх болдог. Энэ газарт ирээд өдөр шөнөгүй алдагдсан хүүхдээ хайх Бурханы хайр ба золиосоор нэг сүнс Сион руу ирэх болсон гэж бодохоор гэр бүл нэг бүрээ эрхэмлэн үздэг. Дутуу дулимаг ч гэсэн гэр бүлүүдийн сэтгэлийг ойлгож хажуугаас нь нэг бүрчлэн тусалж өгөхийг хичээж байгаа.

Сионд тэнгэрийн гэр бүлийн хайрыг бялхам их авсан. Зөвхөн хүүхдүүдийнхээ төлөө амьдарсан тэнгэр Эхийн хайр, миний төлөө залбирч өгсөн найзын хайр, хажуугаас минь урам зоригоор зоригжуулсан Сионы гэр бүлүүдийн хайрыг хэзээ ч орхихгүй ээ.

Өдийг хүртэл хүртсэн хайраа дэлхий дахинд тунхаглахаар гадаад сайн мэдээ гэх зорилго гаргасан. Үүнийгээ биелүүлэхийн төлөө шинэ үйлсийн жагсаалт бичих гэж байгаа. Гадаад хэлний хичээл, үнэний илтгэл тавих дасгалыг ч орхигдуулж болохгүй зүйл боловч хамгийн түрүүнд “хайр”-ыг бичиж өдөр бүр марталгүй хэрэгжүүлсэн эсэхээ шалгаж байх болно.