Хамгийн хайртай хүүхэд

6,425 үзэлт

Таван хүүхэдтэй айл байжээ. Хоёр дахь охин нь хичээл номондоо сайн, ойр тойрныхон нь түүнийг байнга л магтдаг байж. Гэвч тэрээр аав ээж хоёр нь ах дүү нарыг нь л асарч халамжлаад, харин өөрийг нь тоохгүй байгаа юм шиг санагдаж, нэг л сэтгэл дундуур байх болов гэнэ. Тэгээд нэг өдөр ээжээсээ ийн асуув.

“Ээж ээ, та бидний хэнд нь илүү хайртай вэ?”

Ээж нь тэгтэл дулаахан инээмсэглээд, ингэж хэлжээ.

“Ах чинь шилжилтийн насан дээрээ ийш тийш тэнэдэг байхад нь ахыг чинь хамгийн их хайрладаг байлаа. Чамайг найзтайгаа маргалдаад хэцүү байсан үед чамд илүү хайртай байлаа. Эрэгтэй дүү чинь дугуй унаж байгаад уначихаад уйлаад орж ирэхэд дүүг чинь илүү хайрлаж, дараагийн чинь эрэгтэй дүүг хүссэн тоглоомыг нь авч өгч чадаагүй үедээ илүү хайрлаж билээ. Харин отгон охиноо өндөр халуурахад нь аваад түргэн тусламжийн тасаг руу гүйх үедээ отгон дүүг чинь илүү хайрласан даа.”

Хүний аав ээж гэгч үр хүүхдээ өвдөж зовсон үед нь, хүнд хэцүү үед нь илүү хайрладаг ажээ. Эцэг эх үргэлж өвдөж шаналсан хүүхэддээ илүү сэтгэл тавьдаг болохоор тайван амгалан байх ганц ч өдөр байдаггүй бололтой.