Ертөнц дэх хамгийн үнэ цэнэтэй ажил

308 Үзсэн тоо

Хийж байгаа ажил тань хэр утга учиртай, хэр чухал болохыг мэдэх нь тухайн ажлын тал дээрх сэтгэл ханамж, үр ашгийг нэмэгдүүлэхэд тустай гэсэн судалгаа бий. Энэ бол Америкийн нэгэн профессорын утсаар дуудлага хийн их сургуулийн хандив цуглуулдаг дуудлагын төвийн ажилтнуудтай болон орон нутгийн спортын төвийн аврагчидтай хийсэн туршилтын үр дүн аж.

Дуудлагын төвийн ажилтнуудыг өдөр бүр хүмүүсээс гэнэтийн дуудлагаар хандив хүсэхэд нь дургүйцлээ илэрхийлэх үйлчлүүлэгч ч бишгүй таардаг байна. Таагүй харилцаанаас болж сэтгэлээр унасан тэднийг өөрсдийнх нь хичээл зүтгэлээр тэтгэлэгт хамрагдсан оюутнуудтай түрхэн зуур уулзуулжээ. Тэгтэл ажилтнуудын сэтгэл санаа сэргэж, улмаар хандивын хэмжээ ч хоёр дахин нэмэгдсэн байгаа юм. Орон нутгийн спортын төвийн аврагчид ч мөн хүний амь нас үхлийн аюулаас аврагдсан талаар сонсоод, авран туслах ажилдаа илүү их цаг зав зарцуулдаг байна.

Ер нь хүмүүс бусдад нэг их хүлээн зөвшөөрөгддөггүй, авч байгаа цалин хөлснөөс нь хавьгүй их хүчин чармайлт шаардагдах ажлыг хийх дургүй байдаг. Гэсэн хэдий ч тэд хийж байгаа ажил нь хэн нэгний амьдралыг өөрчилдгийг, хэн нэгний амийг авардгийг мэдэх юм бол бусдын хандлага, цалин хөлсний их багыг тооцоолдоггүй аж.

Үхэл рүү алхаж байгаа сүнснүүдийг аварна гэдэг энэ ертөнцийн хамгийн үнэ цэнэтэй ажил. Хэдийгээр бид сүнс аврахын тулд нөр их хичээж, ертөнц бидэнд таагүй хандсан ч авралын мэдээ сонссон сүнснүүд шинэхэн амьдрал, жинхэнэ аз жаргалаа олж авах тул энэ маань ертөнцийн юугаар ч сольж үл болом үнэ цэнэтэй ажил билээ.

Ямагт санаж яваарай. Шинэ гэрээний үйлчлэгчийн ёсоор сүнс аврах эрхэм үйлсэд оролцон, сайн мэдээний үүх түүх бүтээлцэж байгаа тань юутай ч зүйрлэшгүй үнэ цэнэтэй гэдгийг санаж яваарай.