Мосег Синаи уулнаас бууж ирэлгүй удсанд алтан тугалан шүтээн бүтээж, түүндээ мөргөж үйлчилсэн израиль ард түмэн. Өлөө дарахын тулд ууган хүүгийн эрхээ аяга зармагны шөлөөр худалдсан Есав. Өнөө үеийг хайрлаж үнэнийг орхисон Дем…
Тэд бол үнэ цэнэтэй зүйлээсээ татгалзсан тэр мөчөөс эхлэн золгүй байдалтай нүүр тулгарсан Библийн түүхэн хүмүүс юм.
“Би чадах бүхнээ хийсэн. Одоо хангалттай. Би цаашид тэвчиж чадахгүй.”
Хүний амьдралд бууж өгмөөр санагдах хэцүү мөч ирдэг. Гэсэн хэдий ч тийм мөчид хүртэл бидэнд хэзээ ч бууж өгөх ёсгүй нэг зүйл бий. Тэр бол бидний очих ёстой итгэлийн амьдралын маань зорьсон газар болох тэнгэрийн хаанчлал юм.
Ямар ч зовлон бэрхшээл тохиолдсон гэсэн тэнгэрийн орны замаас хэзээ ч ухарч няцдаггүй хүмүүст өгөгдөх Бурханы бэлэг бол тэнгэрийн хаан тахилчийн ерөөл юм. Тэнгэр Эх маань бүх хүүхдээ тэрхүү бэлгийг авах гол баатар болгохын тулд бидэнд үргэлж тэнгэрийн хаанчлалыг ухааруулж, бидэнтэй хамт байж, биднийг дэмжин урамшуулж байгаа. Энэ цагийн зовлонгууд тэнгэрийн алдрын дэргэд юу ч биш гэж хэлэх хэмжээнд тийм сүр жавхлант тэнгэрийн ерөөлийн төлөө, Эхийнхээ хичээл зүтгэлийг дэмий хоосон болгохгүйн төлөө бүгдээрээ дахиад жаахан л хичээе.
“Гагцхүү Намайг иртэл юу байгаагаа бат сахь. Ялагч ба үйлсийг минь эцэс хүртэл хамгаалагсдад Би үндэстнүүдийн дээгүүрх эрх мэдэл өгнө.” Илч 2:25-26