Олон эрхтэн нэгдээд

199 Үзсэн тоо

АНУ-ын Вашингтон Ди Си хотын Нолан Крик хэмээх газар, дэлхийд гуравт ордог “Платикладус” хэмээх том мод бий. Харамсалтай нь тэр мод аль хэдийн үхсэн.

Одоогоос 30 гаруй жилийн тэртээ тэнд томоохон мод бэлтгэлийн ажил өрнөж байх үеэр тухайн үеийн мод бэлтгэгчид бэлгэдлийн чанартай байсан уг модыг тайралгүй, үлдээсэн аж. Гэвч тэд ойр орчмынх нь моддыг ээлж дараалан тайрч унагасан тул мөнөөх “Платикладус” аажмаар хатсан байна. Хүмүүс уг модыг аврах гэж хамаг л арга чаргаа хэрэглэсэн боловч тэдний бүх хүчин чармайлт талаар болж, эцэст нь уг мод хатаж үхжээ.

Модны үхлийн шалтгаан санаснаас тун энгийн. Хэдий сүрлэг том мод ч хээрийн хүчит салхийг дангаараа тэсвэрлэх чадвар байхгүй байж.

Сион уулан дээр хамтдаа зохицон амьдардаг Бурханы модод бол бид. Өөр хоорондоо ялгаатай ч бид нэг биеийн эрхтнүүд. Тиймээс бид амийн гэрлийг гэрэлтүүлэхийн тулд нэгдмэл байх ёстой. Бид Бурханы зүй тогтлыг байгалийн хуулиас сурч авдаг шүү дээ.

“Ингэснээр биед хагарал үгүй, харин эрхтнүүд нь бие биендээ адилхан халамжтай байх юм. Нэг эрхтэн нь зовбол бүх эрхтэн хамт зовно. Нэг эрхтэн нь алдаршвал бүх эрхтэн хамт баярлах болно. Эдүгээ та нар Христийн бие бөгөөд тус тусдаа эрхтнүүд нь юм.” 1Кор 12:25-27