Америк оронд эдийн засгийн хямрал нүүрлэсэн үеэр Пенсильванид амьдардаг Уолтер Харви гэгч хүн Нью-Йорк дахь 300 гаруй салбартай эмийн сан руу анкетаа илгээсээр байв.
Гэвч тэднээс ганц ч хариу ирүүлсэнгүй.
Харин тэр огт бууж өгөлгүй тус эмийн санг зорьж очжээ.
“Би Уолтер Харви байна.”
Нэг ажилтан түүнийг баяртайгаар инээмсэглэн угтан авлаа.
“Ноён Харви, бид таныг ирнэ гэж хүлээж байлаа. Бид тан шиг л өөдрөг хүн хайж байсан юм.”
Уолтер Харви яг тэр өдрөөс эмийн санд ажиллаж эхэлсэн бөгөөд хожим нь удирдах дээд албан тушаалд очсон гэдэг.