Хүчирхэг позны ач тус

14,940 үзэлт

Цэх, хөлдөө мөрний хэмжээтэй зогсож, цээжээ түхийлгэн, гараа ташаан дээрээ тавих нь гайхамшигт эмэгтэйн дүр төрх (Wonder woman pose). Харахад л өөртөө итгэх итгэл, хүч чадал мэдрэгдэм гэлтэй. Зоригтой хүмүүс зоригтой байдлаа үгээр биш, харин биеэ авч явах байдлаараа харуулдаг. Сонирхолтой нь хүчирхэг поз гэгддэг ийм поз хүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, сэтгэл санааг дээшлүүлдэг болохыг судалгаа харуулж байна. Нэг ёсондоо хүний биеийн төрх байдал сэтгэлийг нь бүрэлдүүлж чадах нь! Энэ сард гэр бүлээрээ хамтдаа хүчирхэг поз гаргахыг хичээгээрэй.

Энгийн тэр байрлал сэтгэл санааг тань хэрхэн гэрэлтүүлж, гэр оронд тань хичнээн баяр баясал, итгэл авчирдгийг та гайхах болно. Удалгүй танайх хүчирхэг, гэрэлтсэн “Гайхамшигт гэр бүл” болно!

Зөвлөмж
Өглөө бие биен рүүгээ гараа сунган, гараа өргөн мэндлээрэй
Wonder Woman pose авахдаа толинд харж инээмсэглээрэй
Цээжээ түрж, нуруугаа шулуун болгоод өөртөө итгэлтэй зоригтой алх
Гэрийнхэн ажилдаа гарахад нь зангидсан гараа өргөж дэмжин, бие биедээ урам хайрлаарай
Бие биенээ гэртээ ирэхэд нь гараа алдлан, халуун дотноор тэвэрч угтаарай