![](/wp-content/uploads/2023/08/thum_power_unity.jpg)
Африкийн ширэнгэн ойн хамгийн аймшигтай амьтан юу гэж та бүхэн бодож байна? Та хурц шүдтэй, бахим сарвуутай амьтан гэж бодож магадгүй л дээ. Гэхдээ догшин араатнуудыг ч хүртэл айлгаж дөнгөдөг амьтад байдаг нь “шоргоолж” гэнэ шүү.
Шоргоолжны нүүдэл 5км урт цуваа үүсгэдэг байна. Бусад бүх амьтан шоргоолжны сүрэг харахаараа ум хумгүй зугтдаг юмсанж. Хуурай газар дээрх үлэмж биет амьтан болох заан ч хүртэл зугтана. Арслангууд ч мөн шоргоолжны нүүдлийн эсрэг чигт хар хурдаараа чавхаддаг байна.
Тэдгээр амьтад шоргоолжноос айдаг шалтгаан нь тэдний хамтач сэтгэлгээ, багаар ажиллах чадварт нь байдаг аж. Ганц шоргоолж гэдэг тун өчүүхэн амьтан хэдий ч тэд хэдэн арван мянгаараа хүчээ нэгтгэхэд ганцхан өдрийн дотор үлэмж биет зааныг ч хүртэл яснаас нь өөр зүйл үлдээдэггүй байна.
Бид дан ганцаараа байхдаа мөхөс дорой оршихуй. Харин нэгдэж чадвал хүчирхэгжиж, айх зүйл бидэнд үгүй болно. Энэ бол Сатаныг хамгийн их айлгадаг нэгдмэл байдлын хүч юм.
Бид Бурханаас хүн бүрд өгсөн эрхтний үүргээ дор бүрнээ биелүүлж, сэтгэл хүчээ хуримтлуулан хайраар нэгдэх учиртай.
Сүнслэг их тулаанд ялалт байгуулахын тулд хамгийн хүчирхэг зэвсэг болох эв нэгдлийн хүчийг бүгдээрээ харуулцгаая!