Хатаагдах нь

6,841 үзэлт

Газар тариалангийн багаж хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, зэр зэвсэг зэрэгт хэрэглэгддэг төмөр тухайн тэр зорилгоо биелүүлэхийн тулд онцгой хатуу бат бөх байх ёстой. Үүнийх нь төлөө галд улайстал нь халааж, дахин дахин цохиж давтан, хурдан хөргөхийн тулд усанд дүрнэ. Энэ явц төмрийг хольцноос нь цэвэршүүлж, дотоод бүтцийг нь өөрчилж, бат бөх байдлыг нь ихээхэн нэмэгдүүлдэг. Уг техникийг төмөр хатаагдах гэж нэрлэдэг. Давтах тусам төмөр илүү хатуу бөх болно. Эртний Пэгжэ улсад урласан домогт Долоон салаа сэлэм энэ үйл явцыг зуун удаа давж гарсан гэдэг. Хатаагдах нь түүхий металлыг бат бөх, үнэ цэнэтэй хэрэгсэл болгон хувиргадаг чухал өөрчлөлт юм.

Хүмүүс зовлон амсаж, зовлон туулж байж төлөвшиж ухааждаг гэдэг. Амьдрал чинь галд улайсгуулж, алхаар давтуулж, тэсгим хүйтэн усанд шидүүлж байгаа мэт хэцүү санагдвал эдгээр сорилтыг саад бэрхшээл гэж биш, харин бидний зан чанарыг төлөвшүүлж, цэвэршүүлж, илүү хүчирхэг, тогтвортой, хожим болох зүйлтэй нүүр тулахад бэлэн болгон бидний хатаагдах үйл явц гэж үзэж болно.