Улаан тэнгис хуваасан Бурхан

6,211 үзэлт

Хятад-Японы дайны үеэр Хятадын нэгэн номлогч зуу гаруй өнчин хүүхэд дагуулан дүрвэж явжээ.

Идэх хоолгүй, явах газаргүй туйлын бэрх нөхцөлд номлогч бүр цөхрөнгөө бараад байв.

Тэр үед нэг хүүхэд түүн дээр ирээд ингэж хэлжээ.

“Багш аа, хүчтэй байгаарай. Бурхан биднийг харж хамгаалах болно оо. Бурхан Улаан тэнгисийг ч израиль ард түмний төлөө хуваасан шүү дээ.”

“Тийм ээ, гэвч багш нь Мосе биш, надад гайхамшиг үйлдэх таяг ч алга байна.”

Багшийгаа ийн итгэлгүй хариулахад нөгөө хүүхэд ингэж хэлэв.

“Та Мосе биш ч Бурхан бол Улаан тэнгисийг хуваасан тэр Бурхан мөн шүү дээ.”