
1900-гаад оны үед зохиолч болох мөрөөдөлтэй нэгэн залуу байжээ. Тэрээр бичиг хэргийн ажлын хажуугаар борлуулалтын ажил хийж, завсар зайгаар нь зохиол бичин хэвлэлийн газрууд руу явуулдаг байв. Гэвч тэр болгонд нь хэвлэлээс татгалзсан хариу ирдэг байв. Түүнд бүр 700 гаруй удаа татгалзсан хариу ирж байжээ. Тухайн үеийн бараг бүх хэвлэлийн газар түүний гар бичмэлийг хүлээн авсан гэдэг.
Тэр үед одоогийнх шиг амархан шивж, засварлах компьютер байгаагүй болохоор энэ ажил төрөлхийн авьяасаг хүнд ч ахдахаар амаргүй хэрэг байсан биз. Гэвч удаа дараа бүтэлгүйтсэн ч тэр бууж өгсөнгүй. Нэгэн хэвлэлийн газраас түүний 744 дэх удаагийн илгээсэн бүтээлийг нь сонгож, эцэст нь тэрээр зохиолч болох мөрөөдлөө биелүүлсэн гэдэг.
Энэ бол Английн үргэлжилсэн үгийн зохиолч Жон Крейсигийн түүх юм. Түүний хүсэл тэмүүлэл зохиолч болсон хойноо ч хөрсөнгүй. Тэрээр насан эцэслэх хүртлээ 28 нэр дээр 600 гаруй ном хэвлүүлсэн гэдгээрээ нэрд гарч, АНУ-д хүртэл танигдсан байна. Мөн Английн зохиолчдын холбооноос түүний нэрэмжит шагналыг санаачлан бий болгож байжээ.
Мөрөөдлийг хүсэл тэмүүлэлтэй хослуулбал хэзээ нэгэн цагт биеллээ олдог. Хүсэл тэмүүлэл биднийг мөрөөдөлд маань нэг алхам ойртуулах шатны үүрэгтэй аж.