Хэл сонгоно уу.

Close

Аав хүү хоёр

1,527 үзэлт

Нэгэн хүү хийсэн хэргийнхээ төлөө шүүгдэж байлаа. Шүүхийн танхимд түүний асран хамгаалагч аав нь ч бас байв. Тэгтэл бусад асран хамгаалагчдаас өөр, аавынх нь хандлага нэг л хөндий байлаа. Хүүгийнх нь буруутай үйлдэл өөртэй нь ямар ч хамаагүй мэт, угийн ингэх л ёстой мэт авирлаж байлаа. Үүнийг анзаарсан шүүгч хүүг урагш дуудаж, аавынх нь өмнө өвдөг сөгдүүлээд,

“… чи! Аавдаа хайртай гэдгээ арван удаа хэл. За эхэл” гэх нь тэр.

Хүү нэрэлхэж санаа нь зовсон янзтай уруул нь ч хөдөлсөнгүй. Тийн дуугүй байхад нь шүүгч зөрүүдлээд байвал шүүхийн шийдвэрт нөлөөлж болзошгүйг хатуу санууллаа. Хэсэгтүгшүүртэй уур амьсгалын дараа хүү ам нээв.

“Хайртай шүү. Би танд хайртай. Хайртай шүү, аав аа…”

Ингэж хүү дахин давтан хэлэхэд шүүх хурлын турш хүйтэн хөндий царайлж, хөдөлгөөнгүй байсан аавынх нь мөр чичгэнэж эхлэв. “Хайртай шүү” гэж арав дахиа хэлэх тэр агшинд аав нь хүүгээ тэврэн “Уучлаарай” гэж шивэгнэв. Хүү нулимс дуслуулан “Намайг уучлаарай. Би буруу юм хийсэн” гэж хариулна. Тэд шүүхийн танхимаас гарахдаа нулимс дуслуулан, гар гараасаа чанга хөтөлсөн байлаа.

Ийнхүү “Хайртай” гэдэг үг хамгийн халдашгүй хатуу зүрхийг ч хайлуулна. Халуун дулаан, зөөлөн сэтгэлээс илүү хүчтэй зүйлбайдаггүй аж.