Нэгэн тусгай автобусны зогсоол

172 Үзсэн тоо

Солонгосын Ганвон аймгийн Тэбэг хотын уулын замд нэгэн тусгай автобусны буудал байдаг. Энэ бол хүний нэрээр нэрлэгдсэн “Гвон Чүн Собын гэрийн урд” хэмээх зогсоол юм.

1999 онд баригдсан уг зогсоолыг анх “Гвон Сан Чолийн гэрийн урд” гэж нэрлэдэг байжээ. Гвон Сан Чоль өвчнөөр шаналж буй эхнэртээ үргэлж санаа зовдог байв. Учир нь эхнэр нь эмнэлэгт очих болгондоо автобусанд суух гэж хол алхдаг байв. Тэрээр нэмэлт автобусны буудал барих хүсэлтийг хотын захиргаанд удаа дараа тавьж байжээ. Үүний үр дүнд гэрийнх нь ойролцоо автобусны буудал барьсан боловч нэр өгч чадахгүй байв. Учир нь автобусны буудлыг алслагдсан уулын тосгонд барьсан тул ойр орчимд нь уг буудлыг нэрлэчихмээр барилга байгууламж байгаагүй аж. Тэгээд эцэст нь “Гвон Сан Чолийн гэрийн урд” гэж нэрлэхээр тогтжээ.

Цаг хугацаа өнгөрч Гвон Сан Чоль хорвоог орхив. Тэгэхэд тосгоны оршин суугчид уг автобусны буудлыг том хүү Гвон Чүн Собынх нь нэрээр нэрлэх санал гаргасан аж. Тийнхүү тусгай нэг хүний нэрэмжит автобусны буудал хоёр дахь үедээ уламжлагдсан нь энэ ажээ.

Эхнэрээ гэх нөхрийн халуун сэтгэлээр баригдсан автобусны буудал. Эмнэлэгт очих болгондоо эхнэрийнх нь царайд инээмсэглэл тодордог байсан биз ээ.